АНУ-д улс төрийн хүчирхийлэл идэвхижлээ
2022-11-08 10:38:38
Share
Share this with Close
youtube WeChat

Америкийн Конгрессийн сонгууль болж буйтай холбоотойгоор улс төрийн хүчирхийлэл идэвхижиж эхэллээ. 

Саяхан Америкийн Ардчилсан нам болон Бүгд найрамдах намын улс төрчид халдлагад өртсөн төдийгүй зарим бүс нутгийн сонгуулийн ажилтныг айлган сүрдүүлж байгаа нь олон нийтийг түгшээж байна. 

Сүүлийн жилүүдэд АНУ-ын Конгрессын гишүүдэд чиглэсэн заналхийлэл ч эрс нэмэгдэж байна. 2021 онд Конгрессын гишүүдийн эсрэг заналхийлсэн 9600 гаруй хэргийг шалгасан нь 2016 онтой харьцуулахад хэргийн тоо арав дахин нэмэгдсэн үзүүлэлт юм.

Дунд хугацааны сонгуулийг угтан АНУ-ын хэвлэл мэдээллийнхэн олон нийтийн дунд төрөл бүрийн санал асуулга явуулж эхэлжээ. Тэдгээрт дурдсанаар, эдийн засгийн асуудал нь Америкийн иргэдийн санааг чилээж байгаа гол зүйл бөгөөд худал мэдээлэл сонгуулийн үр дүнд нөлөөлж магадгүй гэх түгшүүр бий болжээ. 

Энэ сарын 2-нд CNN-ийн нийтэлсэн иргэдийн санал асуулгын дүнгээс харахад, тус санал асуулгад оролцсон иргэдийн 51 хувь нь эдийн засаг, инфляци нь тэдний  шийдвэр гаргах гол хүчин зүйл гэж үзсэн бол 15 хувь нь эмэгтэйчүүдийн үр хөндөх эрх, 8 хувь нь буу зэвсгийн бодлого, 7 хувь нь сонгогчийн эрх ба сонгуулийн хууль, 6 хувь нь цагаачлал, 5 хувь нь уур амьсгалын өөрчлөлт, 4 хувь нь гэмт хэргийн асуудалд илүү анхаарлаа хандуулсан байна.