Хятад Европын харилцааг зөв үнэлэхийг уриалав
2022-11-08 19:14:44
Share
Share this with Close
youtube WeChat

Европын холбоо саяхан Хятад улстай холбоотой байр сууриа илэрхийлсэнд хариу барьж, Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 8-ны өдөр болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Европын тал Хятад Европын харилцаанд ухаалаг бодитой хандаж, Хятад улстай хамтран хоёр талын яриа хэлцэл өрнүүлж, хамтран ажиллах үндсэн чиг хандлагыг хадгалж, харилцан ашигтай хамтаар хожих үндсэн нөхцөл байдлыг хамгаалан, олон улсын шинж чанартай өрсөлдөөн сорилтыг хамтран зохицуулж, тогтворгүй байгаа дэлхий ертөнцөд эерэг энерги нэмэрлэх ёстой. Ингэснээр Хятад Европ хоёр тал төдийгүй дэлхий нийтэд ч ашигтай юм гэжээ.

Жао Лижянь хэлэхдээ, Хятад улс хүн төвтэй хүний эрхийн үзэл баримтлалыг баримталдаг бөгөөд ард олныхоо улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, байгаль орчин зэргийн эрхийг уялдаатай нэмэгдүүлэхийг эрхэмлэдэг гэжээ.