Дэлхийн шилдэг эрдэмтдийн чуулган болов
2022-11-08 10:47:10
Share
Share this with Close
youtube WeChat

Дэлхийн шилдэг эрдэмтдийн холбоо, Хятадын шинжлэх ухаан, технологийн нийгэмлэг, Хятадын төв радио телевизээс хамтран зохион байгуулсан Дэлхийн шилдэг эрдэмтдийн 5 дахь чуулга уулзалт энэ сарын 6-ны өдөр Шанхай хотод нээлтээ хийлээ.

Уг чуулганы оролцогчид Хятадад олонтаа айлчилж, ирж очиж байсан эрдэмтэд бөгөөд Хятад улс суурь шинжлэх ухаандаа байнга мөнгө хаядаг нь үр дүнгээ өгч залуу судлаачдын идэвхи зүтгэл, өгүүлэл илтгэлийн чанарт онцгой ахиц гарч байгаа тухай ярьцгааж байв.

Дэлхийн шилдэг эрдэмтдийн холбооны ерөнхийлөгч, Химийн салбарын Нобелийн шагналт Рожер Корнберг онцлохдоо, “Шинжлэх ухаан нь дэлхийн өнцөг булан бүрт байгаа бүх хүмүүст хамааралтай. Энэ нь мэдлэгийн эх сурвалж төдийгүй өнөөдөр бидэнд тулгарч буй олон асуудлыг шийдвэрлэх арга зам юм. Даяаршил хөгжихийн хэрээр эдгээр асуудал дэлхийн бүх хүмүүст тулгарч байна. Эдгээр нийтлэг асуудлыг шийддэг шинжлэх ухааны үйл ажиллагаанд бид бүгд оролцох ёстой” гэжээ.

2013 оны физиологи, анагаах ухааны салбарын Нобелийн шагналт, Дэлхийн шилдэг эрдэмтдийн холбооны дэд дарга Рэнди Шекман шилдэг эрдэмтдийн чуулганд дараалан таван жил оролцсоор иржээ. Тэрээр хэлэхдээ, “Эдгээр жилүүдэд, Хятад улс шинэ байгууллагуудад илүү их хөрөнгө оруулалт хийж байгааг би харлаа. Орон нутгийн засаг захиргаанаас суурь шинжлэх ухаанд оруулсан хөрөнгө оруулалт маш гайхалтай байна. Үүний үр дүнд гадаадад суралцах сонголт хийсэн олон хятад судлаач эх орондоо буцан ирж, шинэ үйлсийн гараагаа эхлүүлж байна” гэлээ.