Америкийн оролдлого өөрийн замаа бөглөх болно
2022-11-08 19:09:20
Share
Share this with Close
youtube WeChat

Япон болон Нидерландад дарамт шахалт үзүүлэн, чипийн технологи Хятад улсад орохыг хориглож буй АНУ-ын үйлдэлд чиглүүлэн Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь энэ сарын 7-нд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Америкийн талын энэ үйлдэл бол том гүрний хийдэг үйлдэл биш, бусдын замыг хаахаар оролдох нь эцсийн эцэстээ өөрийгөө явах замгүй болгоно гэв.

Эх сурвалжид мэдээлснээр, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Япон болон Нидерландад дарамт үзүүлж, чипийн технологи Хятад улсад орохыг Америкийн талтай хамтаар хориглохыг энэ хоёр оронд хандан шаардах болно гэж мэдэгджээ.

Жао Лижянь сурвалжлагчийн холбогдох асуултад хариулахдаа: “Америкийн тал улс орныхоо хүчин чадварыг дур зоргоор ашиглан технологийн давуу талдаа түшиглэж холбоотон орнууддаа эдийн засгийн дарамт шахалт үзүүлж өөрийн ноёрхогч үзлийн хувийн ашгаа хадгалдаг нь аль хэдийн сонин зүйл биш болсон. Америкийн тал шинжлэх ухаан технологи, худалдаа эдийн засгийн асуудлыг улс төржүүлж, багаж хэрэгсэл болгож, үзэл суртал болгож, бусад оронд технологийн битүүмжлэл хийж, технологийн солилцоог тасалж буйн гол санааг хүн бүхэн тод мэдэж байна. Шударга байр суурь баримталж, өөрийн алс хэтийн ашиг тус болон олон улсын хамтын нийгэмлэгийн үндсэн ашиг тусаар гараагаа болгож, бие даан өөрсдөө зөв оновчтой таамаглал гаргахыг бид холбогдох талуудад хүсэж байна” гэжээ.




\Уртнасан\