Интернэтийн олон улсын дүрмийг хамтран боловсруулна
2022-11-08 16:05:46
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ сарын 7-нд Хятадын Төрийн Зөвлөлийн хэвлэлийн алба “Интернэтийн орон зайн хувь заяаны хамтын цогцыг хамтдаа байгуулъя” цагаан ном нийтлэв. Мөн өдөр болсон хэвлэлийн бага хурал дээр Интернэт мэдээллийн үндэсний албаны холбогдох хариуцлагатан хэлэхдээ, "Дэлхийн улс орнуудын соёл иргэншлийн хэлбэр олон янз тул өөр өөрсөддөө тохирсон интернэт сүлжээний хөгжил, засаглалын замыг сонгоцгоох ёстой. Хятад улс интернэт хөгжлийг бүрэн дэмжиж, олон орон интернэт сүлжээний хөгжлийн зам, интернэт сүлжээг удирдах загвар, интернэт сүлжээний олон нийтийн бодлого хийгээд бүх дэлхийн интернэт сүлжээний орон зайн засаглалд эрх тэгшээр оролцох эрх зэргээ бие даан сонгохыг хүндэтгэсээр ирсэн юм" гэв.

24 мянга орчим үсгээс бүрдэх уг цагаан номонд, ХКН-ын 18-р их хурлаас хойшхи Хятадын интернэт сүлжээний хөгжил, засаглалын бодит амжилтыг дэлгэрэнгүй танилцуулж, Хятад улс интернэтийн орон зайн олон улсын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх, үйл ажиллагаа болон хувь нэмэр зэргийг танилцуулж, интернэт сүлжээний орон зайн хувь заяаны нэн нягт хамтын цогц байгуулах тухай Хятадын үзэл ойлголтыг дэвшүүлсэн байна.

Интернэт мэдээллийн үндэсний албаны дэд дарга Цао Шуминь хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, "Улс орныг том жижиг, хүчирхэг буурай, баян ядуу хэмээн ялгаж болохгүй. Олон улсын дүрэм хийгээд эмх журамд улс орон бүхэн эрх тэгш оролцох ёстой. Интернэт сүлжээний орон зайн ирээдүйн хөгжлийг олон орны ард түмэн хамтдаа эзэмшиж, хөгжилд ашигтай олон улсын орчныг хамтдаа бүрдүүлж, бүх дэлхийн хөгжлийн шинэ чадавхыг хамтдаа бий болгох ёстой хэмээн Хятад улс үзсээр ирсэн юм" гэжээ.

Тэрээр хэлэхдээ, “Өөрийн хүчирхэгтээ бардан буурайгаа дарлахыг бид эрс эсэргүүцэж, "Харшлах саад үүсгэн хэлхээ холбооноос ухран гарах" болон ганц талт үзэл, дарамт шахалт үзүүлэхийг мөн эсэргүүцэж, харилцан хүндэтгэхийг зарчмаа болгон, адил талаа нэгтгэн адил бус талаа үлдээж, хамтын үйл хэргийг хамт олноороо зөвшилцөн шийдэх ёстой. Бусад орны аюулгүй байдлыг үл тоож, өөрийн улсын аюулгүй байдлыг хэмжээгүй эрхээр хамгаалахыг бид эрс эсэргүүцэж, интернэт сүлжээний орон зай дахь цэрэг дайны ямарваа хэлбэрийн уралдаан өрсөлдөөнийг эсэргүүцэнэ. Цахим гэмт хэрэг болон интернэт терроризмд хамтдаа цохилт өгч, интернэтээр хянаж чагнах болон кибер халдлага хийхийг эсэргүүцэж, хувийн мэдээллийн хамгаалалтын олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ. Бид интернэт сүлжээний аюулгүйн салбарын яриа хэлцэл, хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлж, хүйтэн дайны сэтгэхүйгээ орхиж, хамтран ажиллахаар дамжин энх тайваныг бий болгож, түгээмэл аюулгүй байдлын дунд өөрийн аюулгүй байдлаа биелүүлэх ёстой” гэжээ.

Уг цагаан ном интернэт сүлжээний орон зайн хөгжил, засаглал, аюулгүй байдал, хамтын ажиллагаа зэргийн эргэн тойронд интернэт сүлжээний орон зайн хувь заяаны нэн нягт хамтын цогц байгуулах тухай Хятадын үзэл ойлголтыг тайлбарласан байна. Цао Шуминь үүнтэй холбогдуулан хэлэхдээ, "Хятадын интернэт сүлжээний хөгжил болон засаглалын бодит байдал нь интернэт сүлжээний орон зайн хувь заяаны хамтын цогц байгуулах туршлага болж, бас Хятадын оюун ухаан болон төсөл санаачилгыг хандивласан байна. Дэлхийн улс орнуудын соёл иргэншлийн хэлбэр олон янз хэдий ч өөртөө тохирсон интернэт сүлжээний хөгжил засаглалын замаа олцгоох ёстой" гэжээ.

Тэрээр хэлэхдээ, “Манай Хятадад "Сайхан бүхнээ бусадтай хуваалцвал сая өөрөө үзэсгэлэнтэй сайхан харагддаг" гэсэн үг бий. Олон туйлт хөгжлийг эрэлхийлэн хэрэгжүүлэхийг бид маш их дэмждэг. Энэ нь өөрийн загвараа хүчээр бусдад тохох биш юм. Хятад улс хэзээд интернэт сүлжээний бүрэн эрхийг хүндэтгэхийг зарчмаа болгож, олон орон интернэт сүлжээний хөгжлийн зам, интернэт сүлжээг удирдах загвар, интернэт сүлжээний олон нийтийн бодлого хийгээд бүх дэлхийн интернэт сүлжээний орон зайн засаглалд эрх тэгшээр оролцох эрх зэргээ бие даан сонгохыг хүндэтгэсээр ирсэн юм” гэжээ.

Энэ оны дөрөвдүгээр сард ганц нэг орон “Интернэт сүлжээний ирээдүйн тунхаг” гээчийг дурдаж, өөрийн стандартаа бусдад хүчээр тулгахаар оролдож, интернэт сүлжээний салбарыг үзэл суртлаар зааглаж, “жижиг тойрог”-т хувааж, хагарал сөргөлдөөн бий болгон, олон улсын дүрмийг зөрчсөн байна. Интернэт мэдээллийн үндэсний албын олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Чи Шяошя тэмдэглэхдээ, "Эдгээр ажиллагаа нь интернэт сүлжээний том гэр бүлийн эв нэгдлийг ноцтой эвдэж, дэлхийн интернэт сүлжээний тогтвортой хөгжилд сөргөөр нөлөөлсөн байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, “Интернэт сүлжээний орон зайн хувь заяаны нэн нягт хамтын цогц байгуулах тухай Хятадын үзэл ойлголтыг дээрх цагаан номд дурдсан байдаг. Нээлттэй, хамтын ажиллагаатай, багтаамжтай, харилцан суралцсан, идэвхтэй байх зэргийг санал болгосон интернэт сүлжээний орон зай бол даруй хүн төрөлхтөний хамтын гэр орон юм. Интернэт сүлжээний орон зайн ирээдүйг дэлхийн олон орон хамтдаа эзэмдэх ёстой. Харин аль нэг орон юм уу цөөн хэдэн орон эзэмших зүйл биш" гэжээ.

Тэрээр хэлэхдээ, “Интернэт сүлжээний орон зайн олон улсын засаглалд НҮБ гол замчийн үүрэг гүйцэтгэх ёстой хэмээн бид үзэж байна. Олон улсын хамтын нийгэмлэгийн зөвшилцлөөр хамтдаа байгуулан, хамтдаа хуваалцахыг баримталж, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, интернэт сүлжээний орон зайн олон улсын дүрмийг хамтдаа боловсруулахыг ч бид санаачилж байгаа. Бид дэлхийн олон оронтой хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, бүх дэлхийн интернэт сүлжээний засаглалын системийн өөрчлөлт болон бүтээн байгуулалтыг хамтдаа ахиулж, интернэт сүлжээний орон зайн хувь заяаны нэн нягт хамтын цогцыг хамтдаа байгуулахад бэлэн байна”гэжээ.