Дэлхийн эрчим хүчний хөгжлийн тайланг нийтлэв
2022-11-08 16:25:46
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Шинжлэх ухааны академийн Их сургуулийн Олон улсын эрчим хүчний аюулгүй байдлын судалгааны төв болон Нийгмийн шинжлэх ухааны сурвалж бичгийн хэвлэлийн газар хамтран "Дэлхийн эрчим хүчний хөх ном: Дэлхийн эрчим хүчний хөгжлийн тайлан-2022" номыг нийтлэв. Хөх номд тэмдэглэхдээ, 2023, 2024 онд дэлхийн цахилгаан эрчим хүчний эрэлтийн өсөлт удааширч, сэргээгдэх эрчим хүч нь цахилгаан эрчим хүчний хангамжийн өсөлтийн гол эх үүсвэр болно. 2024 он гэхэд сэргээгдэх эрчим хүч нь дэлхийн нийт цахилгаан эрчим хүчний 32-оос дээш хувийг эзэлнэ" гэжээ.

Уг тайланд дэлхийн эрчим хүчний нөхцөл байдал, Хятадын эрчим хүчний хөгжлийн тоймыг тайлбарлаж, нефть, байгалийн хий, нүүрс, цахилгаан эрчим хүч, цөмийн эрчим хүч, сэргээгдэх эрчим хүч зэрэг эрчим хүчний салбарын хөгжил, зах зээл болон ирээдүйн чиг хандлагыг дүгнэж, Хятад болон дэлхийн эрчим хүчний салбарын чухал сэдвийг онцолжээ.

Хөх номд тэмдэглэснээр, 2023 он, 2024 онд дэлхийн цахилгаан эрчим хүчний эрэлт  хэрэгцээ тус тус 2.6, 2 хувиар нэмэгдэнэ. 2021-2024 онд цахилгаан эрчим хүчний хангамжийн өсөлтийн дийлэнх хувийг Хятад улс эзэлж, нийт цэвэр өсөлтийн тал орчим хувийг эзлэх болно. 2022-2024 онд сэргээгдэх эрчим хүч нь цахилгаан эрчим хүчний хангамжийн өсөлтийн гол эх үүсвэр болж, жилийн дундаж өсөлт 8 хувь хүрэх төлөвтэй байна. 2024 он гэхэд сэргээгдэх эрчим хүч дэлхийн нийт цахилгаан эрчим хүчний хангамжийн 32 хувийг эзэлж, нүүрстөрөгч багатай цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлд эзлэх хувь нь 2021 онд 38 хувь байснаас 42 хувь хүртэл өссөн байна.

2021 онд Хятадын цахилгаан эрчим хүчний хэрэгцээ эрчимтэй нэмэгдэж, нийт нийгмийн цахилгааны хэрэглээ 8 их наяд 310 тэрбум квт цаг болж, өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 10.3 хувиар нэмэгдэж, өсөлтийн хурд нь дэлхийн түвшнээс хамаагүй өндөр байна. 2025 он гэхэд Хятадын шинээр хөгжиж буй аж үйлдвэрүүдийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ нийгмийн нийт цахилгаан хэрэглээний 19.7-20.5 хувийг эзэлж, 2021-2025 он хүртэлх цахилгаан эрчим хүчний хэрэглээний өсөлтийн дундаж хувь нэмэр 35.3-40.3 хувьд хүрэх төлөвтэй байна хэмээн уг номд тэмдэглэжээ.