Хятадын дуу хоолойг дэлхий дахинд хүргэж чадав
2022-11-08 17:04:44
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын олон улсын импортын 5 дахь экспогийн Хунчяогийн олон улсын эдийн засгийн форум энэ сарын 7-ны өдөр сүүлчийн хоёр салбар чуулганаа зохион явууллаа. Одоогийн байдлаар Хунчяогийн форумын 24 талбайн арга хэмжээ өндөрлөөд байна. Олон улсын импортын 5 дахь экспогийн чухал бүрэлдэхүүн хэсэг болохын хувьд уг форум нь "Дэлхийн нээлттэй байдал" гол сэдвийн хүрээнд Хятадын нээлттэй дуу хоолойг дэлхий нийтэд түгээх зорилготой юм.

Хунчяогийн олон улсын эдийн засгийн форумын Нарийн бичгийн дарга нарын газрын дэд дарга Ма Фэнминь хэлэхдээ, Энэ удаагийн форум нь гурван онцлогтой. Нэгд, цар хүрээ өргөн. Нобелийн шагналтнууд, академич зэрэг дотоод гадаадын нэр хүндтэй мэргэжилтэн, эрдэмтэд оролцож яриа илтгэл тавьсан. Хоёрт, мэргэшлийн түвшин өндөр. Энэ хугацаанд дижитал худалдаа, эрүүл мэнд, эдийн засгийн салбарын мэргэжлийн тайлангууд гарсан. Гуравт, олон улсын өндөр түвшинд хүрсэн. НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага, Олон улсын худалдааны төв, Дэлхийн оюуны өмчийн байгууллага зэрэг олон улсын байгууллагууд салбар форумд оролцсон бол энэ удаагийн форумд зочид төлөөлөгчид санал бодлоо солилцож, хамтаар зөвшилцөн, нийтлэг ойлголтыг нэмэгдүүлж чадсан” гэжээ.