Уур амьсгалын асуудалд анхаарлаа хандуулахыг уриалав
2022-11-08 10:21:50
Share
Share this with Close
youtube WeChat

“НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц”-д нэгдсэн орнуудын 27-р бага хурал Египетийн Шарм-эль-Шейх хотод энэ сарын 6-нд эхэлсэн юм. Хурлыг зохион байгуулагч Египет улс "Хамтдаа хэрэгжүүлэх" зорилго дэвшүүлж, амлалтаа үйл ажиллагаа болгон өөрчлөхийг бүх улс орнуудад уриаллаа.

Хөтөлбөрийн дагуу, уг бага хурал нь "Парисын хэлэлцээр"-ийг хэрэгжүүлж, хүлэмжийн хийн ялгаруулалтыг яаралтай бууруулах, дулаарлын хурдыг нэн даруй сааруулах, өндөр хөгжилтэй орнууд цаг уурын үйл ажиллагаанд зориулж хөгжиж буй орнуудад санхүүжилт олгох амлалтаа биелүүлэх зэрэг цаг уурын онцгой байдлын үед бодитой арга хэмжээ авахыг эрмэлзэж байгаа юм. Египетийн Гадаад хэргийн сайд бөгөөд бага хурлын дарга Саме Шокри нээлтийн ёслол дээр хэлэхдээ, “Энэ онд Африк, Европ, Америк тивийн олон бүс нутаг цаг агаарын эрс тэс уур амьсгалтай тулгарч, уур амьсгалын өөрчлөлтийн аюул заналхийлэл улмаар гаарч байна. Иймээс олон улсын хамтын нийгэмлэг яаралтай арга хэмжээ авах ёстой юм” гэжээ.

“Бүр эрт 2009 онд НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн Копенгагены бага хурлын үеэр хөгжингүй орнууд хөгжиж буй орнуудад 2020 он хүртэл жил бүр 100 тэрбум ам.долларын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг санхүүгийн дэмжлэг үзүүлэх амлалт өгсөн ч өнөө хүртэл биелээгүй хэвээр байна” гэж Саме Шокри онцлов.

Нээлтийн өдрийн нэгдсэн хурлын үеэр, оролцогч улс орнуудын төлөөлөгчид уур амьсгалын өөрчлөлтийн улмаас бий болсон гарз хохирлын асуудлыг төсөл болгон бага хурлын албан ёсны хэлэлцэх асуудалд анх удаа оруулахаар тохиролцоонд хүрсэн байна. Энэ нь бага хурал хөгжингүй орнууд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хөгжиж буй орнуудад нөхөн олговор олгох эсэх асуудлыг албан ёсоор хэлэлцэнэ гэсэн үг хэмээн шинжээчид үзэж байна.