11-р сарын 18-ныг олон улсын өдөр болгов
2022-11-08 15:48:47
Share
Share this with Close
youtube WeChat

НҮБ-ын Ерөнхий Ассамблей энэ сарын 7-ны өдөр тогтоол баталж, жил бүрийн 11-р сарын 18-ныг "Хүүхдийн бэлгийн дарамт, хүчирхийллийн эсрэг, мөн хохирогчийн эрүүл мэндийг дэмжих олон улсын өдөр" болгон тэмдэглэхээр болов.

Хүүхдийн бэлгийн дарамт, хүчирхийллийн бүх хэлбэрийг устгаж, урьдчилан сэргийлэх ба хохирогчийн нэр төр, эрх мэдэл, тэр дундаа бие махбодийн болон сэтгэцийн эрүүл мэнд, эдгэрэлтийн эрхийг дэмжих ёстойг уг тогтоолоор баталжээ. Тогтоолд бүх гишүүн орнууд, НҮБ-ын тогтолцооны холбогдох байгууллагууд болон бусад олон улсын байгууллага, иргэний нийгэм, эрдэм шинжилгээний байгууллагууд, хувийн хэвшлийнхэн жил бүр өөрийн хамгийн тохиромжтой гэж үзсэн хэлбэрээр энэхүү олон улсын өдрийг тэмдэглэхийг хүсчээ.