Кофены буурцагны экспо аялал
2022-11-09 17:12:35
Share
Share this with Close
youtube WeChat

Экваторын өмнөд хэсэгт орших Зүүн Африкийн өндөрлөг дэх Руанда улс нь газарзүйн байршил, цаг уурын таатай нөхцөлийн нөлөөгөөр сайн чанарын кофены буурцаг тариалахад маш тохиромжтой бөгөөд тус улсын экспортын гол бүтээгдэхүүн нь кофе юм. 

Руандад үйлдвэрлэгддэг "Горилла" брэндийн кофе нь Шанхайн олон улсын экспод хоёр дахь удаагаа оролцлоо. Өмнөх жилийн ажиглалт туршилгадаа үндэслэн тэд зах зээлээ өргөжүүлэх зорилгоор зөвхөн Хятадын хэрэглэгчдэд зориулан шинэ бүтээгдэхүүн болох уусдаг кофег үйлдвэрлэсэн нь ихээхэн үр дүнтэй болжээ.

Хятадаас захиалгын тоо нэмэгдэхийн хирээр Руандагийн кофений тариалан хийгээд энэ чиглэлийн бизнес улам бүр өргөжин тэлж, нутгийн иргэд ажлын байртай болж, орлого нь ч нэмэгдсээр байна. Руандагийн бүтээгдэхүүнийг сайн борлуулахын тулд Хятад дахь Руандагийн Элчин сайдын яамны ажилтнууд Шанхайн экспогийн үеэр үндэсний бүтээгдэхүүнээ сурталчлах ажилд идэвхитэй оролцов.

Руанда улсаас Хятадад суугаа Элчин сайд Жеймс Кимонё энэхүү экспогоор дамжуулж Руанда, Хятадын худалдааны хамтын ажиллагааг улам өргөжүүлнэ гэдэгт найдаж байна. Тэрээр хэлэхдээ, "Хятадын засгийн газар Африк, тэр дундаа Руандагийн бүтээгдэхүүнд Хятадын томоохон зах зээлийг ашиглах боломжийг олгосон. Тиймээс бид кофений тариаланчид болон кофений худалдаа эрхлэгчдийг Хятадын нээлттэй зах зээлийн давуу талыг үргэлжлүүлэн ашиглахыг дэмжинэ. Энэхүү зах зээл асар том юм" гэлээ.

Дэлхийн 145 улс орон, бүс нутаг, олон улсын байгууллага экспод оролцсоны дотор 66 улс, 3 олон улсын байгууллага үндэсний иж бүрэн үзэсгэлэн хийж, дэлхийн топ 500-ын 284 компани, салбарын тэргүүлэгч аж ахуйн нэгжүүд бизнесийн үзэсгэлэнд оролцов. Тэдний 90 орчим хувь нь давтан оролцогчид юм.