Олон улсын нефтийн худалдааны хурал Шанхайд
2022-11-09 10:27:44
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Олон улсын импортын экспог дэмжих чухал арга хэмжээнүүдийн хүрээнд Олон улсын нефтийн худалдааны 11 дэх бага хурлыг Худалдааны яам, Үндэсний эрчим хүчний газар, Шанхай хотын захиргаа хамтран энэ сарын 8-9-ний өдрүүдэд Шанхайд зохион байгууллаа.

Энэ удаагийн хурал нь "Олон улсын газрын тос, байгалийн хийн худалдаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, эдийн засаг, нийгмийн чансаатай хөгжлийг дэмжих" уриан дор онлайн ба оффлайн хэлбэрээр үргэлжилж байна. Арга хэмжээнд 14 улс орон, бүс нутгийн, дэлхийд алдартай нефтийн компаниуд, худалдаа, тээврийн аж ахуйн нэгж, санхүү, мэдээллийн байгууллага, эрдэм шинжилгээний байгууллагын 500 орчим хүн оролцжээ.

Худалдааны яамны дэд сайд Шэн Чюпин хэлэхдээ, “Хятад улс эрчим хүчний хөгжлийн нээлттэй замыг тууштай баримталснаар тус улсын эрчим хүчний зах зээл тогтвортой өсөж байна. Энэ нь эрчим хүч үйлдвэрлэдэг, хэрэглэдэг, худалдаалдаг бүх улс оронд ашигтай бөгөөд хүн Бүрэнд илүү их хамтын ажиллагааны боломжуудыг нээх болно” гэжээ.