Үжэний дээд хэмжээний уулзалт эхэллээ
2022-11-09 15:33:07
Share
Share this with Close
youtube WeChat

2022 оны дэлхийн интернетийн бага хурлын Үжэний дээд хэмжээний уулзалт энэ сарын 9-нд Жэжян мужийн Үжэнь хотод нээгдэж байгаа бөгөөд уг арга хэмжээгээр интернет технологийн хамгийн сүүлийн үеийн ололт амжилтыг танилцуулж байна. 

"Цахим ертөнцийг байгуулж, дижитал ирээдүйг хамтран бүтээе” сэдвийн хүрээнд болж байгаа уг бага хурлын үеэр нэгдсэн хуралдаан, 20 салбар форум зохион байгуулж, хамтын ажиллагаа ба хөгжил, технологи ба аж үйлдвэр, хүмүүнлэгийн ба нийгэм, засаглал ба аюулгүй байдал дөрвөн том сэдвийн хүрээнд дэлхийн интернет орон зайн талаар анхаарал хандуулах юм. Мөн интернет хөгжил, засаглалын талаарх Хятадын төсөл, Хятадын оролцоог тусган харуулах болно.