Шинэ бүтээгдэхүүнүүд экспог чимж байна
2022-11-09 11:14:16
Share
Share this with Close
youtube WeChat

Аж үйлдвэрлэлийн метаверс үзэгдэл, хэдхэн секундийн дотор чадварлаг дархан болгодог шидэт угсралтын хавчаар, нэг товшилтоор гэмтлийг нарийн арилгадаг "супер нуман хутга"... Хятадын олон улсын импортын 5 дахь удаагийн экспод олон шинэ бүтээгдэхүүний дэлхийн нээлт, Азийн нээлт болж, зарим нь Хятадад анхдагч удаа үзэсгэлэн гарав. Эдгээр шинэ бүтээгдэхүүнүүд  үзэгчдэд шинэ туршлага авчирч өгсөн бөгөөд дэлхийн инновацийн урам зоригийг төрүүлж, дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн компаниудын бүтээлч чадварыг нотлон харуулж байна.

Сүүлийн 5 жил, Хятадын олон улсын импортын экспо дэлхийн хэмжээнд хүмүүсийн сонирхлыг татаж байгаа бөгөөд инноваци нь соронздон татах хүч болж байна. Статистикийн мэдээгээр эхний дөрвөн удаагийн экспод 1500 гаруй шинэ бүтээгдэхүүн, шинэ технологи, шинэ үйлчилгээ гарсан байжээ. Энэ жилийн хувьд нээлтийн 94 удаагийн арга хэмжээг зохион байгуулж, 170 гаруй шинэ бүтээгдэхүүн нийтлэх болно. Өмнөх экспотой харьцуулахад шинэ бүтээгдэхүүний нээлтийн арга хэмжээ ойролцоогоор 50%-иар нэмэгдэж,  шинэ бүтээгдэхүүн  бараг 40%-иар өссөн байна. 
Яагаад улам олон "Нээлт, анхны үзмэрүүд болон үзэсгэлэн" уг экспог чиглэж байна вэ?
Хятад улс 1.4 тэрбум хүн амтай, дундаж орлоготой 400 сая гаруй хүн амтай. Өнгөрсөн таван жилийн хугацаанд шинэ технологиудыг үзэсгэлэнд үзүүлж байсан үндэстэн дамнасан аж ахуйн нэгжүүд өдгөө Хятадад хөл улаа олж, хөрөнгө оруулагчийн хувиар оролцож, Хятадын супер том зах зээл буюу бүтээлч амжилтаа гаргах хамгийн тохиромжтой газраа олсон байна. Энэ жилийн импортын экспо дээр Хятад улс бүх улс орны талуудтай Хятадын том зах зээлийн боломжийг хуваалцахаа амласан бөгөөд  үндэстэн дамнасан компаниуд ч үр ашгийг нь олж харж байна.

 

Үнэн хэрэгтээ, Олон улсын импортын экспо нь өөрөө бүтээлч арга хэмжээ мөн бөгөөд  Хятадын инновацид тулгуурласан хөгжлийн стратегийн амжилтыг гэрчилж байгаа юм. Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын нийтэлсэн тоо баримтаас үзвэл, Хятад улсын инновацийн индекс 2012 онд дэлхийн 34-рт жагсаж байснаас 2022 онд 11-р байранд оржээ. Энэ нь Хятад улс бизнесийн орчныг тасралтгүй сайжруулж,  чансаатай хөгжлийг ахиулж байгаатай холбоотой юм.
Импортын экспо нь Хятад улсын хувьд гадаадад өндөр түвшний нээлттэй байлгах цонх юм. Хятад улс бүх улс орны бүх талуудтай тогтолцооны чанартай нээлттэй боломжийг хуваалцахаа амлаж, гадаадын компаниудад бат ноттой "баталгаа" өгсөн юм.
Нээлттэй байдал нь хамтын ажиллагааг дэмждэг. Сүүлийн таван жил импортын экспо нь олон улсын  худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих "хурдасгагч" болсон байна.
Инновациар ирээдүйг цогцолно. Импортын экспо дээр нээлтээ хийсэн шинэ бүтээгдэхүүн бүр нь бизнесийн шинэ боломж, үйлдвэрлэлийн шинэ хүч, амьдралын шинэ хэв маягийг илэрхийлдэг. Хүмүүс  "Нээлт, анхны шоу, анхны үзэсгэлэн"-гийг улам анхаарах болсон нь хамтын ажиллагааны боломж, улам сайн сайхан ирээдүйг харуулж байгаа юм.