Уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулахын төлөө хичээн зүтгэсээр байна
2022-11-09 18:33:41
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 9-ний өдөр болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, эдүгээ дэлхий нийтээрээ уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулах асуудлаар ноцтой сорилтод тулгарч байна. Хөгжиж буй орнууд үүний хорыг хамгаас илүү амсдаг. Хятад улс бодитой үйл ажиллагаагаараа уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулахын төлөө хичээн ажилласаар байна гэжээ.

Жао Лижянь хэлэхдээ, 2012 оноос 2021 он хүртэлх 10 жилийн хугацаанд Хятад улс эрчим хүчний хэрэглээний өсөлтийн хурдыг жил бүр 3 хувьд тогтоон барьж, дунджаар 6.6 хувийн эдийн засгийн өсөлтийг баталж чадсан юм. Хятадын ДНБ-д ноогдох хүлэмжийн хийн ялгарал ойролцоогоор 34.4%-иар, ДНБ-д ноогдох эрчим хүчний хэрэглээ 26.4%-иар буурчээ. Энэ нь 1.4 тэрбум тонн стандарт нүүрсийг хэмнэлээ гэсэн үг юм. Хятад улс цаашид талуудтай хамтран, дэлхийн уур амьсгалын засаглалд идэвхтэй оролцож, уур амьсгалын өөрчлөлтийн сорилтыг хамтран зохицуулахад бэлэн байна  гэжээ.