Сансрын станцад тарьж ургуулсан усан тутарга
2022-11-09 17:39:29
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улсын “Мэнтянь” туршилтын бүхээг саяхан өмнө нь хөөргөсөн бусад бүхээгүүдтэй амжилттай холбогдсоноор Хятадын сансрын станц “Т” хэлбэртэй үндсэн бүтцээ бүрдүүлсэн юм. Тэгвэл энд шинжлэх ухааны маш олон туршилтууд хийгдэж байгаагаас олон улсад анхдагч гэдгээрээ онцлог болж буй нэгэн туршилтыг танилцуулъя.

Өнгөрсөн 7-р сарын эцсээр аминдэмээр тордсон тутаргын үрийг хөрсөнд суулгасан бол одоо нэгэнт үрсэлж намрын тариа шиг бүрэн боловсроод байна. Сансарт тарьж ургуулсан тутаргын үр, навч намаа, иш сүрлийг нь бүгдийг эх газарт буцаан авчирч судалгаанд ашиглах юм байна.