НҮБ Украины асуудлаар хурал зарлав
2022-11-09 10:48:10
Share
Share this with Close
youtube WeChat

Украин, Канад зэрэг олон орны хүсэлтийн дагуу НҮБ-ын Ерөнхий Ассамблей 11-р сарын 14-ны үдээс өмнө Украины нөхцөл байдлын асуудлаарх онцгой байдлын 11 дэх удаагийн хурлыг зарласан гэж  хэвлэлийн төлөөлөгч нь мэдэгджээ. 

Оросын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Игорь Конашенков саяхан мэдэгдэхдээ, "Оросын арми Купянскийн чиглэлд Украины довтолгоог няцааж, Бонлиманы чиглэлд Украины армийн дайралтыг зогсоосон байна. Харин Донецк мужийн өмнөд бүсэд Украины арми Оросын армийн давшилтыг удаашруулах гэж сөрөг довтолгоо хийсэн ч Оросын арми  довтолгоог няцаасан бөгөөд Запорожье, Луганск, Херсон мужууд дахь Украины зэвсгийн агуулах, Днепропетровск муж дахь Украины шатахууны агуулахад  цохилт өгсөн байна. Үүнээс гадна Оросын агаарын довтолгооноос хамгаалах хүчин Украины агаарын цэргийн Сү-25 сөнөөгч онгоц, Ми-24 нисдэг тэргийг устгасан гэв.

Украины Зэвсэгт хүчний жанжин  штабын газар тухайн нутгийн цагаар 8-ны өдөр мэдэгдэхдээ, "Украины арми олон удаа агаараас довтолж, Оросын командын газрууд, агаарын довтолгооноос хамгаалах системийн бааз зэрэг объектуудад цохилт өгсөн" гэжээ.