Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг ажилд хөрөнгө татна
2022-11-09 11:19:26
Share
Share this with Close
youtube WeChat

НҮБ-ын уур амьсгалын  өөрчлөлтийн суурь конвенцийн гэрээлэгч талуудын 27-р бага хурал (COP27)болон НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцид (COP26) оролцогч талуудын 26-р бага хурлын ээлжит дарга орнуудын хамтарсан мэдэгдэлд, 2030 он хүртэл дэлхийн дулаарлыг буруулах, түүний сөрөг үр дагаврыг арилгах үүднээс хөгжиж буй орнуудад жил бүр 2 их наяд долларын хөрөнгө оруулалт хийхийг уриалсан байна.  

“Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээнд санхүүжилт хийх” тухай энэхүү мэдэгдэлд "Нэг их наяд ам долларыг баян орнууд, хөрөнгө оруулагчид, олон талт хөгжлийн банкууд гаргах ёстой бөгөөд нөгөө нэг их наяд ам долларыг  нь орон нутгийн хамтын өмч баялаг, хувийн хэвшлийн байгууллагуудаас гаргах ёстой" гэж онцолжээ.