Жо Байдений рейтинг буурчээ
2022-11-09 10:41:51
Share
Share this with Close
youtube WeChat

АНУ-ын завсрын сонгуулийн санал хураалт тухайн бүсийн цагаар энэ сарын 8-ны өдрийн 6 цагаас эхлэв. Энэ удаагийн сонгуульд Конгрессын төлөөлөгчдийн танхимын 435 гишүүн, Сенатын танхимын 100 гишүүний 35-ыг нь сонгоно. Түүнчлэн 36 муж улсад  захирагчийн сонгууль болох юм.

Эх сурвалжид мэдээлснээр, хэдийгээр 11-р сарын 8-ныг санал хураалтын өдөр болгон товлосон ч АНУ-ын 47 муж улсын  41 сая гаруй хүн хугацаанаасаа өмнө саналаа өгч дууссан гэж CNN мэдээлжээ. Энэ удаагийн сонгуульд эрт санал өгсөн иргэдийн тоо урьдынхаасаа  хамаагүй их байгаа нь тоо баримтаас тодхон харагдаж байна. 

Урд өдөр нь Ройтерс болон Ипсос агентлагийн мэдээлснээс үзэхэд, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдений  рейтинг 39 хувь болтол буурсан гэжээ.