Буурай орнуудыг эдийн засгийн даяарчлалд оролцохыг дэмжиж байна
2022-11-09 15:54:53
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын олон улсын импортын тавдугаар экспод тус улсын шинэ хуучин найзууд нэгэн дээвэр доор цугларав. Өндөр хөгжилтэй орнууд, хөгжиж байгаа орнууд болон хөгжил буурай орнуудын төлөөлөл бүгд хүрэлцэн иржээ. Энэ удаагийн экспод буурай хөгжилтэй орнуудын аж ахуйн нэгжүүдэд зориулсан үнэ төлбөргүй лангууны тоо өмнөхөөс бараг нэг дахинаар нэмэгдсэн байлаа. Тэдгээр аж ахуйн нэгжүүд экспод хэрхэн оролцож байгаа бол? Энэ удаагийн импортын экспогоор тэд ямар амжилт ололтод дөрөөлөв?

Этиоп улс кофений өлгий орон гэдгээрээ алдартай. Энэ онд тэдний кофе тэнгис далайг туулан, олон улсын импортын 5 дахь экспод тавигдсан байна. Анх удаагаа тус үзэсгэлэнд оролцож байгаа кофений аж ахуйн нэгжийн хариуцлагатан Ван Вэньхань сурвалжлагчид хэлэхдээ, "Хэдхэн хоногийн хугацаанд худалдан авагч бизнесмэнүүд манай бүтээгдэхүүнийг маш их сонирхож буйгаа илэрхийлсэн нь бидний хувьд талархам бэлэг байлаа" гэжээ.

Тэрээр хэлэхдээ, “Бид анх удаагаа Хятадад ирж байна. Этиопийн засгийн газраас бидэнд Хятадын олон улсын импортын 5-р экспог танилцуулсан юм. Үзэсгэлэнгийн үеэр ажиллах хүмүүсийг бид хангалттай бэлдсэн. Энэ хэдэн өдөр үзэсгэлэнд оролцох үеэр 20 гаруй аж ахуйн нэгж манай бүтээгдэхүүнийг төлөөлөн борлуулах юм уу интернэтээр борлуулах сонирхлоо илэрхийлсэн. Сэтгэл маш хангалуун байгаа”гэжээ.

Хятадын аварга том зах зээл Этиопийн кофед боломж олгосон төдийгүй импортын экспогийн хуучин найзын хувьд Суданы гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж ч аль эрт импортын экспог анхаарсан байлаа. Уг аж ахуйн нэгжийн хариуцлагатан Ван Тяньтянь хэлэхдээ, "Өнгөрсөн дөрвөн удаагийн үзэсгэлэнгийн үеэр танилцуулсан гар урлалын бүтээгдэхүүнүүд маань маш ихээр борлогдож, импортын экспо хэмээх энэхүү индрээр дамжин Суданы гар урлалын бүтээгдэхүүнийг Хятадын өргөн олон хэрэглэгчид сайн мэдэх болсон юм. Энэ онд би модон урлал, гөлгөр чулуун урлал зэрэг орон нутгийн өвөрмөц онцлогтой гар урлалын бүтээгдэхүүнүүд авчирсан гэжээ.

Мөн тэрээр,“Бид импортын 5 удаагийн экспогийн бүгдэд нь оролцсон. Импортын экспо нь эн тэргүүнд хэрэглээг идэвхижүүлж, эдийн засгийн хөдөлгөгч хүчийг бий болгосон байна. Олон талт хамтын ажиллагааны явцад хүн бүр ашиг хүртэж байна. Цар тахлын нөхцөлд ч гэсэн бүгдээрээ идэвхитэй зүтгэхэд энэхүү индэр маш их үүрэг гүйцэтгэж байгаа юм”гэжээ.

Энэ оны импортын экспо дээр хөгжлөөр тааруухан орны аж ахуйн нэгжүүдэд зориулсан үнэ төлбөргүй лангууны тоо өнгөрсөн удаагийнхаас бараг нэг дахинаар нэмэгдсэн байна. Түүнчлэн импортын экспо нь хөгжлөөр тааруухан эдгээр оронд бүтээгдэхүүнээ үнэ төлбөргүй тээвэрлэн авчрах, хэрэглэгчидтэй шууд холбох тусгай арга хэмжээ зохиох зэрэг үйлчилгээгээр хангаж, тэд эдийн засгийн даяарчлалд оролцон Хятадын хөгжлийн боломжийг хуваалцахад тус дөхөм үзүүлсэн байна. Руандагийн тариачны кофены хязгаарлагдмал компаний хариуцлагатан Ян Хэ энэ талаар маш гүн сэтгэгдэлтэй байлаа.

Тэрээр хэлэхдээ,“Бид бараа бүтээгдэхүүнээ боомтоор нэвтрүүлэхэд хөнгөлөлттэй мөртөө хялбар дөхөм болсон.  Хэдэн жилийн өмнө импортын экспо нээгдээгүй байх үед боомтоор нэвтрэхэд хоёроос гурав хоногийн хугацаа зарцуулдаг байв. Одоо бидний бараа бүтээгдэхүүн Гуанжөүгийн нисэх буудал, гаалиар орох тухайн өдөртөө хүсэлтээ гаргаж, мөн өдөртөө зах зээлд гарах боломжтой болсон юм”гэжээ.

Ян Хэ хэлэхдээ, "Импортын анхны экспогоос хойш манай компаний үйлдвэрлэсэн кофе онлайн, офлайн хэлбэрээр маш хурдан зарагдах болсон. Ингэснээр орон нутгийн кофе боловсруулах үйлдвэрүүд ч маш их ашиг олж, тухайн газрын байр олширч, кофе тариалдаг өрхийн орлогыг ихээр нэмэгдүүлсэн байна" гэжээ.

Тэрээр хэлэхдээ,“Раундагийн аж ахуйн нэгж, Раундагийн иргэд Хятадын зах зээлтэй шууд холбогдон бараа бүтээгдэхүүнээ онлайн хэлбэрээр борлуулах болсноор, тэдний иргэдийн орлого нэмэгдэж, Раундагийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспорт ч өсөж байна. Энэ бол маш сайн явдал юм”гэжээ.

Хятад улс хөгжлөөр тааруухан 40 гаруй орны зарим бүтээгдэхүүнээс гаалийн татвар авахгүй байх хөнгөлөлтийг удаа дараа үзүүлсэн байна. 2008 оноос хойш Хятад улс буурай хөгжилтэй орнуудын хамгийн том экспортын зах зээл хэвээр байсаар ирэв. Харин импортын экспог зохион байгуулснаар, хөгжлөөр тааруухан орны аж ахуйн нэгжүүд Хятадын худалдан авагчидтай шууд холбогдон харилцах боломжтой болж, импортын үр өгөөжөө илт нэмэгдүүлсэн байна.

Мэргэжилтнүүд үзэхдээ, "Импортын анхны экспогоос эхлээд Хятад улс хөгжиж буй орнууд, ялангуяа хөгжлөөр тааруухан орнуудыг анхаарч, хөнгөлөлт дэмжлэгийг тасралтгүй үзүүлж ирсэн. Энэ нь дэлхийн хамтын хөгжил, хүн төрөлхтөний хувь заяаны хамтын цогц байгуулахадд нэн их хөдөлгөгч хүч хангасан байна гэжээ.