Ши Жиньпин баярын цахилгаан илгээв
2022-11-09 11:15:52
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улсын дарга Ши Жиньпин 2022 оны дэлхийн интернетийн бага хурлын Үжэний дээд хэмжээний уулзалтын нээлтэд баярын цахилгаан илгээжээ.

Ши Жиньпин тэмдэглэхдээ, “Өнөөгийн эрин үед дижитал технологи нь дэлхийн шинжлэх ухаан, технологийн хувьсгал болон аж үйлдвэрийн өөрчлөлтийн тэргүүлэх хүчин болж, эдийн засаг, нийгмийн хөгжлийн бүхий л салбарт улам илүү нэгдэж, үйлдвэрлэл, амьдралын арга хэлбэр, нийгмийн засаглалыг гүнзгий өөрчилж байна. Дижиталчлалаас авчирсан боломж, сорилтын өмнө, олон улсын хамтын нийгэмлэг яриа хэлэлцээ, солилцоогоо бэхжүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, илүү шударга, нээлттэй, хүртээмжтэй, аюулгүй, тогтвортой, эрч хүчтэй цахим орон зайг бий болгохын төлөө хичээн ажиллах шаардлагатай болоод байна. Хятад улс дэлхийн улс орнуудтай хамтран дижитал нөөцөө хамтдаа хуваалцсан, дижитал эдийн засгийн эрч хүчтэй, дижитал засаглалтай, дижитал соёлын хөгжилтэй, дижитал аюулгүй байдлын баталгаатай, дижитал хамтын ажиллагааны харилцан ашигтай, хамтаар ашиг хүртсэн дэлхийн дижитал хөгжлийн замаар замнаж, интернет сүлжээний хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтыг түргэтгэн, дэлхийн энх тайван хөгжил, хүн төрөлхтний соёл иргэншлийн дэвшилд оюун ухаан, хүч чадлаа нэмэрлэхэд бэлэн байна”гэжээ.

"Цахим ертөнцийг байгуулж, дижитал ирээдүйг хамтаар бий болъё” сэдэвтэй 2022 оны дэлхийн интернетийн бага хурлын Үжэнийн дээд хэмжээний уулзалт 11-р сарын 9-ний өдөр Жэжянь мужийн Үжэнь хотод нээлтээ хийсэн юм.