C919 загварын 300 нисэх онгоц захиалжээ
2022-11-09 19:56:34
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ сарын 8-ны үдээс хойш Хятадын нисэхийн 14-р удаагийн үзэсгэлэн дээр Хятадын арилжааны нисэх онгоцны компани болон түрээслэгч 7 компани C919 загварын 300 нисэх онгоц, ARJ21 загварын 30 нисэх онгоцны захиалгын гэрээнд гарын үсэг зуржээ. Энэ нь Хятадын арилжааны нисэх онгоцны компани байгуулагдсанаасаа хойш нэг удаад хамгийн олон нисэх онгоц захиалсан гэрээ байгуулсан явдал болов. C919 загварын нисэх онгоц нь Хятад улсын бие даан судлан бүтээсэн зорчигч тээврийн том оврын нисэх онгоц бөгөөд дээд талдаа 192 зорчигч тээх, нэг удаад 5555 км аялах чадвартай юм.

Хятадын арилжааны нисэх онгоцны компани мөн өдөр “Хятадын арилжааны нисэх онгоцны компанийн зах зээлийн таамаглалын жилийн тайлан 2022-2041”-г нийтэлжээ. Хойшдын 20 жилд дэлхийн зорчигч тээврийн нисэх онгоцны багийн цар хүрээ улам өргөжиж, 2041 он гэхэд дэлхийн зорчигч тээврийн нисэх онгоцууд нийт 47531 болж, хүлээлгэн өгөх зорчигч тээврийн шинэ нисэх онгоц 42428 ширхэгээс давах болно. 2041 он гэхэд Хятад улсын зорчигч тээврийн нисэх онгоцууд 10 мянгад хүрч, дэлхийн зорчигч тээврийн нисэх онгоцуудын 21 хувийг эзэлж, Хятадын агаарын тээврийн нисэх онгоцны зах зээл дэлхийн хамгийн том агаарын тээврийн дан зах зээл болох юм гэж таамаглажээ.



\Уртнасан\