Экспогийн үеэр 100 орчим томоохон арга хэмжээ зохиогдов
2022-11-09 16:49:39
Share
Share this with Close
youtube WeChat

Шанхай хотод Хятадын олон улсын импортын 5 дахь экспо эхэлснээс хойш нийт 400 гаруй төрлийн шинэ бүтээгдэхүүн, шинэ технологи, шинэ үйлчилгээ худалдаанд гарч, газар дээр нь 98 удаагийн арга хэмжээ зохион байгуулсан бөгөөд олон улсын худалдан авалт, хөрөнгө оруулалтыг дэмжих, соёл урлагийн солилцоо, нээлттэй хамтын ажиллагаа гэсэн дөрвөн том зорилтыг үр дүнтэй биелүүлжээ.

Энэ жилийн экспогийн үеэр гаргасан шинэ бүтээгдэхүүнүүдэд, эмнэлгийн, техникийн нарийн тоног төхөөрөмжөөс гадна шинэ хүнс, хөдөө аж ахуйн болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн хамрагджээ. Үзэсгэлэнд оролцогчид Хятадын зах зээлд тусгайлан зориулсан хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүнээ ч авчирсан байна.

Үзэсгэлэнгийн үеэр бодлого тайлагнах, гарын үсэг зурах, хөрөнгө оруулалтыг сурталчлах 50 гаруй арга хэмжээ зохиогдлоо. Мөн худалдааны салбарынхан 700 гаруй үйл ажиллагаанд оролцсоноос Шанхайн худалдааны группийн төрийн өмчит салбар 19.4 тэрбум юань бүхий гэрээ хэлэлцээр тохиролцсон бол Жэжянь мужийн Нинбо хотынхон хөлдөөсөн махан бүтээгдэхүүн, импортын машин зэрэг чиглэлээр 9.3 тэрбум юанийн гэрээ хэлэлцээрийг газар дээр нь байгуулжээ.