11-р сарын 9-нд, Хятадын интернетийн судалгааны хүрээлэнгээс 2022 оны дэлхийн интернетийн бага хурлын Үжэний дээд хэмжээний уулзалтад зориулан “Хятадын интернет хөгжлийн тайлан-2022” болон “Дэлхийн интернет хөгжлийн тайлан-2022” зэрэг хөх номыг нийтэлжээ. 2017 оноос хойш "Хөх ном" нь дэлхийн хэмжээнд зургаан жил дараалан хэвлэгдэж байгаа бөгөөд Дэлхийн интернетийн бага хурлын чухал бүрэлдэхүүн хэсэг болсоор ирсэн юм. Хөх ном нь дээрх байгууллагаас гадаад дотоодын интернетийн салбарын судалгааны сан, судалгааны байгууллагуудтай хамтран эмхтгэн бүтээсэн судалгааны чухал үр дүн ажээ. Уг номд интернет хөгжлийн шинэ ахиц дэвшил, шинэ амжилт, чиг хандлагыг тусган харуулсан байна.