АНУ-ын Конгрессын завсрын сонгуулийн дүн тодорхой болов
2022-11-10 10:37:38
Share
Share this with Close
youtube WeChat

АНУ-ын Конгрессын завсрын сонгуулийн дүн муж улсуудаас ирсээр байгаа бөгөөд Бээжингийн цагаар 11-р сарын 10-ны 6 цагийн байдлаар сенатын 100 суудлын 49-ийг нь БНН, 48-ыг нь АН авчээ. Харин Төлөөлөгчдийн танхимын 435 суудлаас 204-ийг нь БНН, 187-г АН тус тус авсан тухай CNN мэдээллээ.

АНУ-ын 2022 оны Конгрессын завсрын сонгууль нь тухайн бүсийн цагаар 11-р сарын 8-наас эхэлсэн бол энэхүү сонгуулиар Төлөөлөгчдийн танхимын нийт 435 гишүүн, Сенатын 35 гишүүнийг дахин сонгох юм. Мөн 36 муж улсын захирагчийг, хилийн чанад дахь харьяа 3 бүсийн амбан захирагч болон үндэсний хэмжээнд засаг захиргаа, хууль тогтоох байгууллагын албан хаагчдыг сонгоно.