Дэлхийн эдийн засгийн сэргэлтэд хүч сэлбэв
2022-11-10 15:48:04
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын олон улсын импортын 5-р экспо Шанхайд болж байна. Энэ удаагийн импортын экспо бол “Бүс нутгийн эдийн засгийн бүх талын түншийн харилцааны гэрээ”(RCEP)хүчинтэй болсны дараах анхны экспо болох юм, RCEP-ийн цөөн бус гишүүн орны аж ахуйн нэгж үзэсгэлэнд оролцсон байна. Эдгээр аж ахуйн нэгж мэдэгдэхдээ: “Бүс нутгийн эдийн засгийн бүх талын түншийн харилцааны гэрээ”(RCEP)хүчинтэй болсноор, аж ахуйн нэгжийн хөгжилд маш том бодит өөрчлөлт авчирч, Ази Номхон далайн бүс нутгийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн гинжин хэлхээний уялдаатай хөгжлийг ахиулж, бүх дэлхийн эдийн засгийн сэргэлтэд хүчирхэг хөдөлгөгч хүч сэлбэв гэжээ.

“Бүс нутгийн эдийн засгийн бүх талын түншийн харилцааны гэрээ” буюу RCEP бол Хятад, Япон, БНСУ, Австрали, Шинэ Зеланд болон АСЕАН-ы арван орон, нийтдээ 15 гишүүн орон хамтран боловсруулсан гэрээ юм. Энэ оны нэгдүгээр сарын 1-нд уг гэрээ албан ёсоор хүчинтэй болсныг дагалдан, RCEP-ийн цөөн бус гишүүн орны аж ахуйн нэгжүүд Хятадын олон улсын импортын тавдугаар экспог чухалчлан үзэж, Хятадын зах зээлд нэвтрэхийг эрмэлзэх болсон юм.

Тайланд бол RCEP-т багтсан анхны орнуудын нэг, Хятад урт удаан, найрсаг нягт харилцаатай явж ирсэн улс. Тайландын хүнсний бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн туслах бүтээгдэхүүн болон алим жимс зэрэг нь Хятадын хэрэглэгчдийн таашаалыг хүртсээр ирсэн юм. Тайландаас Шанхайд суугаа ерөнхий консулын газрын худалдааны хэлтсийн дарга Чжуан Яньлань хэлэхдээ: "Дэлхийн чөлөөт худалдааны хамгийн том гэрээ RCEP албан ёсоор хүчинтэй болсны дараа, Тайланд Хятад хийгээд бусад гишүүн орон хоорондын худалдааны хамтын ажиллагааг маш их хэмжээгээр урагшлуулав. Түүнчлэн дотоод худалдааны саад бэрхшээлийг арилгах, чөлөөт хөрөнгө оруулалтын орчныг төгөлдөржүүлэх, үйлчилгээ худалдааг өргөжүүлэх хийгээд бүс нутгийн эдийн засгийн интеграцичлалыг ахиулах зэрэгт чухал хувь нэмэр оруулсан байна" гэжээ.

Тэрээр хэлэхдээ, “Тайландын хувьд, RCEP бол худалдааны маш чухал гэрээ юм. Энэ нь худалдааны бэрхшээл саадыг бууруулж, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ болон хөрөнгө оруулалтын зах зээлийн зөвшөөрлийг сайжруулж, бизнесийн ашигтай орчныг бүрдүүлсэн байна. Зах зээлийн өргөн зөвшөөрлийн боломжоос гадна, RCEP-ийн давуу тал болох үйлдвэрлэсэн газрын шинэ дүрэм нь бүс нутгийн дотоодын ханган нийлүүлэлтийн гинжин хэлхээг нэгтгэхэд тустай юм. Ерөнхийдөө RCEP нь бүс нутгийн дотоод дүрмийн ил тод, нэгдмэл, урьдчилан төсөөлж болох чанарыг баталгаажуулсан байна хэмээн би үзэж байгаа” гэжээ.

Тайландын Худалдааны яамны бүртгэлийн дагуу энэ оны нэгдүгээр сарын 1-нд RCEP хүчинтэй болсноос хойш буюу эхний хагас жилийн байдлаар, Тайланд хийгээд RCEP-ийн гишүүн орон хоорондын худалдааны ерөнхий хэмжээ 169 тэрбум 41 сая ам долларт хүрч, ноднингийн мөн үеэс 13 хувиар өссөн байна.

Түүнчлэн RCEP-ийн тухайн орон нутаг дахь хэрэгжилт нь Тайландын жимсний тариаланчдад маш их ашиг авчирч, тариачид болон экспортын худалдааны бизнесмэнүүд өрсөлдөх давуу талаа хэвээр хадгалахад тус дөхөм үзүүлж, Хятадын хэрэглэгчдийн олон туйлт шаардлагыг нэн сайнаар хангасан байна. Энэ удаагийн импортын экспод оролцсон Тайландын жимс худалдаалдаг бизнесмэн хэлэхдээ,“Одоогийн ачаа бараа болон ложистик нь цөм Тайландаас шууд ирж байгаа нь хуучинтай харьцуулшгүй. Хятадын гаалийн шуурхай ажиллагаа нь боомтоор нэвтрэх бүх үйл явцыг нэн хурдан, хялбар дөт болгосн байна. Ялангуяа Durian, Mango зэрэг жимс хүнсний ногооны хувьд, энэ нь маш чухал юм. Одоо Хятадын үйлчлүүлэгчид маш богино хугацаанд эдгээр шинэ соргог жимсийг хүлээн авч чадаж байна. Тиймээс бид Тайланд Хятад хоёр орны хамтын ажиллагааг маш их сайшааж байна”гэжээ.

Гааль татварыг багасган чөлөөлөх талаарх RCEP-ийн бодлого болон аж ахуйн нэгжид авчирсан урт хугацааны бодит ашиг сонирхлыг Шинэ Зеландын сүү сүүн бүтээгдэхүүний алдартай аж ахуйн нэгж өндрөөр үнэлсэн байна. Тус аж ахуйн нэгж таван удаагийн импортын экпод оролцжээ. Уг аж ахуйн нэгжийн дээд зэрэглэлийн бүтээгдэхүүн хариуцсан захирал Жан Шаньлинь хэлэхдээ,Уг аж ахуйн нэгжийн бүх дэлхийн нээлт судалгаа хариуцсан ерөнхий захирал Рой Ванденке хэлэхдээ, "Эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны өнцгөөс харахад, RCEP-ийн хүчин төгс хэрэгжилт нь бүс нутгийн худалдаа хөрөнгө оруулалтыг чөлөөтэй болгох болон хялбарчилж, бүс нутгийн орнуудын эдийн засаг худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг нягтруулж, хурдтай өргөжүүлсэн байна" гэжээ.

Тэрээр хэлэхдээ, “Шинэ Зеланд бол хамгийн түрүүнд Хятадтай чөлөөт худалдааны гэрээнд гарын үсэг зурсан барууны орнуудын нэг юм. Харин одоо Хятад улс Шинэ Зеландын худалдааны хамгийн том түнш болоод байна. Хятадын сүү сүүн бүтээгдэхүүний бараг 45 хувь нь Шинэ Зеландаас ирсэн байдаг. Шинэ Зеландын иргэд, эсвэл Хятадын хэрэглэгчид гэлтгүй цөм RCEP-ийн хэрэгжилтээс ашиг олж байна. Энэ нь даруй нээлттэй бодлогоос бүх дэлхийн үйлдвэрлэлд идэвхитэй нөлөөлж байгаа явдал юм. Гишүүн орон хоорондын худалдааны харилцаа нь хүн бүрт ашиг тус хүртээх болно. Энэ л хамгийн чухал нь”гэжээ.

Хятадын Худалдааны яамны тоо баримтад харуулснаар, энэ оны эхний 10 сард Хятад хийгээд RCEP-ийн 14 гишүүн орон хоорондын импорт экспорт тус тус 8.4 хувиар нэмэгдэж, RCEP тухайн орон нутагт хүчинтэй болсны дараа бодит ашиг өдөр ирэх тусам илт нэмэгдсэн байна. Худалдааны яамны олон улсын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны судалгааны хүрээлэнгийн захирал Гу Шюемин хэлэхдээ:“RCEP нь Хятад улс гадаад орнуудтай гарын үсэг зурсан эдийн засгийн хамгийн том цогцын чөлөөт худалдааны гэрээ болохын хувьд, Хятад улс дэлхийн өндөр стандарт хангасан чөлөөт худалдааны бүсүүдийн сүлжээ байгуулахын чухал үндэс суурь юм. Уг бүсүүдийн сүлжээ хүчинтэй болж хэрэгжсэний дараа, нээлттэй бодит ашиг тасралтгүй нэмэгдэж, бүс нутаг болон Хятадын эдийн засгийн хөгжилд үзүүлэх идэвхитэй үр нөлөө аажмаар ихсэх болно”гэжээ.

Мэргэжилтнүүд үзэхдээ: RCEP-ийн хүчин төгс хэрэгжилт нь чөлөөт худалдааг дэмжих болон олон талт худалдааны тогтолцоог хамгаалах хүчтэй мэдээллийг дэлхий дахинд цацаж, дэлхийн эдийн засгийн сэргэлт болон өсөлтөд хүчирхэг хөдөлгөгч хүч сэлбэсэн байна гэжээ.