Цөмийн угаадсаа далайд цутгах Японы төлөвлөгөөг шалгана
2022-11-10 10:33:26
Share
Share this with Close
youtube WeChat

Олон улсын аюулгүйн холбогдох стандартын дагуу Японы Фукушимагийн цөмийн цахилгааны нэгдүгээр станцын бохир усыг далайд цутгах төлөвлөгөөг хянан авч үзэх болно. Ажлын хэсэг 11-р сарын 14-18-ны өдрүүдэд төлөвлөгөөний аюулгүй байдлыг шалгах юм. Мөн Японы албаны хүмүүстэй уулзаж, цөмийн бохир усыг далайд цутгах төхөөрөмжийн бүтээн байгуулалттай газар дээр нь танилцах болно гэж Олон улсын атомын эрчим хүчний агентлаг орон нутгийн цагаар 11-р сарын 9-нд мэдэгджээ.

Одоогоор тус агентлагийн мэргэжилтнүүд Японд ажиллаж, Фукушимагийн цөмийн цахилгаан станцын ойролцоох тэнгисийн ус, тэнгисийн ёроолын тунадас, загас жараахай, бичил биетүүдээс дээж авч байна.