Ирэх онд Германы эдийн засаг 0.2 хувиар буурч мэднэ
2022-11-10 14:36:37
Share
Share this with Close
youtube WeChat

Германы засгийн газрын эдийн засгийн чухал зөвлөх байгууллага болох Германы эдийн засгийн шинжээчдийн зөвлөл энэ сарын 9-ний өдөр жилийн тайлангаа нийтэллээ. Эрчим хүчний үнэ, инфляцийн өсөлтөөс гэр бүл, аж ахуйн нэгжүүдэд учирч буй асар их дарамтын улмаас ирэх онд тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 0.2 хувиар хумигдах төлөвтэйн дээр тус улсын инфляцийн түвшин 7.4 хувьд хүрч, өндөр хэвээр үргэлжлэх магадлалтай гэж тайланд дурджээ.

Хэрвээ байгалийн хийн хомсдолд орвол Германд эдийн засгийн уналт, цаашлаад инфляцийн хөөрөгдөл үүснэ гэж тус зөвлөл мэдэгджээ. ХБНГУ-ын Холбооны статистикийн газрын урьдчилсан мэдээллээр, 10-р сард Германд инфляцийн түвшин 10.4 хувьд хүрсэн нь 20-р зууны 50-аад оны эхний үеэс хойшхи хамгийн өндөр үзүүлэлт болсон юм.