Хятадын дижитал эдийн засгийн хүрээ огцом тэлэв
2022-11-10 14:40:54
Share
Share this with Close
youtube WeChat

2021 онд Хятад улсын дижитал эдийн засгийн цар хүрээ 4 их наяд 550 тэрбум юань болтол өргөжин тэлсэн нь Хятад улсын ДНБ-ний 39.8 хувийг эзэлсэн тухай 2022 оны Дэлхийн интернетийн чуулганы үеэр нийтэлсэн “Хятадын интернетийн хөгжлийн тайлан-2022”-д дурджээ.

Өдгөө дэлхий нийтээрээ дижитал хөгжил рүү шилжиж байна. “Дэлхийн интернетийн хөгжлийн тайлан-2022”-д зааснаар, дижитал технологид шинийг санаачлах нь дэлхийн стратегийн гол цөм хэвээр бөгөөд инноваци нь аж үйлдвэрийн хөгжлийн хамгийн чухал хүчин зүйл юм. 2021 онд дэлхийн 47 орны дижитал эдийн засгийн нэмүү өртөг 3 их наяд 810 тэрбум ам долларт хүрсэн нь өмнөх жилийн мөн үеийнхтэй харьцуулахад 15.6 хувиар өсөж, тухайн орнуудын ДНБ-ний 45 хувийг эзэлсэн байна. Иймд дижитал эдийн засаг нь дэлхийн эдийн засгийн өсөлтөд шинэ эрч хүч сэлбэж, дэлхийн эдийн засгийн сэргэлтийн чухал хөдөлгүүр болжээ.