73 тэрбум 520 сая ам.долларын хэлцэлд гарын үсэг зуржээ
2022-11-10 17:09:59
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын олон улсын импортын тавдугаар экспо өнөөдөр өндөрлөнө. Тус экспод 145 улс орон, бүс нутаг болон олон улсын байгууллага тусгай павильон ажиллуулж 127 улс орон, бүс нутгийн 2800 гаруй аж ахуйн нэгж бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулжээ. Эдгээрээс 438 төрлийн бүтээгдэхүүн, технологи, үйлчилгээ ШБОС байсан нь шинэ экспогийн рекорд болон бүртгэгдлээ.

Энэ сарын 10-ны өдрийн 12 цагийн байдлаар, давхардсан тоогоор 461 мянган хүн үзэсгэлэнгийн павильонд нэвтэрч, жилийн хугацаатай арилжаа худалдааны 73 тэрбум 520 сая ам долларын хэлцэл тохиролцсон нь өнгөрөгч удаагийн экспогийнхоос 3.9 хувиар нэмэгдсэн байна.