Палестины хоёр иргэн амиа алджээ
2022-11-10 14:45:49
Share
Share this with Close
youtube WeChat

Сүүлийн үе Палестин, Израилийн мөргөлдөөн ширүүсx, Израилийн арми Иордан голын баруун эргийн олон газарт нэгжлэг хийж, тухайн нутгийн палестинчуудтай мөргөлдсөний улмаар олон хүн эндэж бэртээд байна.

Энэ сарын 9-ний өдөр Израилийн арми Иордан голын баруун эргийн Наблус ба Женин хоёр хотод хоёр хүнийг буудаж хөнөөжээ. Тодруулбал, Израилийн цэрэг мөн өдөр нэгэн еврей хүнийг Наблус хотын зүүн хэсэгт байрлах оршуулгын газарт хамгаалж хүргэх явцад палестин иргэнтэй мөргөлдөж, 15 настай хүү буудуулж нас барсан тухай Палестины аюулгүйн салбарын ажилтан мэдэгдсэн байна. Тэгвэл мөн өдөр Израилийн арми Женин хотод палестинчуудтай мөргөлдсөний улмаас гал нээж 29 настай залуугийн амийг хороосон тухай Палестины үндэсний мэдээллийн агентлаг мэдээлжээ.