Интернет хөгжлийн ололт амжилтыг нийтлэв
2022-11-10 10:29:59
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Үндэсний интернет мэдээллийн алба, Жэжянь мужийн захиргаанаас хамтран зохион байгуулсан Дэлхийн интернетийн бага хурлын үеэр дэлхийн интернетийн технологийн ололт амжилтыг танилцуулах арга хэмжээ Үжэнь хотын интернетийн олон улсын хурал үзэсгэлэнгийн төвд энэ сарын 9-нд боллоо. Энэхүү арга хэмжээ нь дэлхийн хэмжээнд долоо дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа аж.

Жил бүр шинжлэх ухааны тэргүүлэх амжилт, технологийн давуу тал, шинэлэг үйлчилгээгээ олон улсын тавцанд илэрхийлсээр ирсэн Чайна Юником, Чайна телеком, Qualcomm, Ericsson, Хуавий зэрэг компанийн нийт 15 бүтээл тус арга хэмжээний шилдгээр сонгогдсон байна.

Дэлхийн интернетийн салбарын болон технологийн тэргүүлэх ололт амжилтыг танилцуулах арга хэмжээ нь шинжлэх ухаан, технологийн ололт амжилтыг харуулахаас гадна тус салбарынхны бүтээлч хувь нэмрийг үнэлэн шалгаруулах, бүх талын инновацийн солилцооны платформ байгуулах зорилготой юм.