Ли Кэчян, Хун Сен нар хэлэлцээ хийлээ
2022-11-10 10:09:32
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян энэ сарын 9-нд Пномпен хотноо Камбожийн ерөнхий сайд Хун Сентэй хэлэлцээ хийв.

Ли Кэчян хэлэхдээ, “Хятад улс том жижиг бүх улс орнууд эрх тэгш байх зарчмыг үргэлж баримталсаар ирсэн бөгөөд Камбож улс өөрийнхөө нөхцөл байдалд тохирсон хөгжлийн замаар замнахыг дэмжинэ. Мөн Камбож улс олон улсын болон бүс нутгийн тавцанд чухал үүрэг гүйцэтгэхийг дэмжих бөгөөд Хятад, Камбожийн харилцааны эрүүл тогтвортой хөгжлийг ахиулж, хоёр орны ард түмэнд илүү сайн үр өгөөж хүртээхийн тулд Камбож улстай өндөр түвшний хэлхээ холбоотой байж, бие биенийхээ язгуур ашиг сонирхол, харилцан анхаарч буй асуудлаар дэмжиж ажиллахад Хятад улс бэлэн байна. Камбожийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг импортлохоо нэмэгдүүлэх, аж үйлдвэржилтээ түргэтгэхийг дэмжих бөгөөд тус улсын зам тээвэр, эм эмчилгээ, усан хангамж зэрэг төслүүдийг дэмжиж, шинжлэх ухаан, технологи, боловсрол, соёлын салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, хоёр улсын хоорондох шууд нислэгийн тоог нэмэгдүүлэхэд анхаарахын зэрэгцээ Камбожийн оюутан сурагчдыг Хятадад суралцахыг урьж байна” гэжээ.
Хун Сен хэлэхдээ, “Камбож, Хятад хоёр орон бол сайн найзууд юм. Камбожийн тал нэг Хятадын бодлогыг тууштай баримталж, Камбож Хятадын хувь заяаны нэгдмэл цогцыг хамтаар бүтээн байгуулахыг дэмжинэ. Түүнчлэн Хятад улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, дэд бүтэц, хүмүүнлэгийн салбарын солилцоо хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, олон талаар нягт уялдаа холбоотой байж, хоёр талын харилцааг идэвхтэй хөгжүүлэхэд бэлэн байна” гэжээ.
Хэлэлцээний дараа Ерөнхий сайд нар Хятад, Камбожийн хөдөө аж ахуй, дэд бүтэц, боловсрол, Хятадын уламжлалт анагаах ухаан зэрэг салбарын хамтын ажиллагааны арав гаруй төрлийн баримт бичигт гарын үсэг зурсан бөгөөд Пномпен-Сиануквилл чиглэлийн хурдны авто замыг ашиглалтад  хүлээн авах ёслолын ажиллагаанд оролцжээ.