Сансрын станцын үзмэр бүхээгийг байгуулжээ
2022-11-10 20:18:01
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын олон улсын сансар судлал, нисэхийн 14-р үзэсгэлэн яармаг энэ сарын 8-нд Хятадын өмнөд нутгийн Гуандүн мужийн Жүхай хотод нээлтээ хийв. Энэ удаагийн үзэсгэлэн яармагийн сансар судлалын павьлионд маш олон бүтээгдэхүүн дэлгэн үзүүлсний дотор Хятадын сансрын станцын цогцолборыг 1:1 -гээр бүтээсэн үзмэр бүхээг олны анхаарлыг ихэд татаж байна.

Хятадын сансрын станцын “T” үсгийн хэлбэртэй үндсэн бүтцийг тойрог замд угсарч дууссаныг тохиолдуулан 1:1-гээр зохиосон Хятадын сансрын станцын цогцолборын үзмэр бүхээг нь Хятадын сансрын станцын “T” үсгийн хэлбэртэй үндсэн бүтцийг бүрэн харуулж, “сансрын ордон”-той ойрхон зайнаас танилцан мэдэрч, Хятадын нисэгчтэй сансрын нислэгийн шинжлэх ухаан технологийн сүүлийн үеийн үр бүтэмжтэй танилцах боломжийг олон нийтэд олгожээ.

Хятадын сансрын шинжлэх ухаан технологийн корпорацийн V хүрээлэнгийн ажилтны танилцуулснаар, үзэсгэлэнд анхдагч удаа дэлгэсэн энэ үзмэр бүхээгийг хийж бүтээхэд 3 сар гаруй хугацаа зарцуулж, 200 гаруй тоног төхөөрөмж ашигласан гэжээ. Сансрын станцын бүхээгийн доторх орчныг дуурайн бүтээж, сансрын уудам дахь орчныг нэн бодитоор харуулахын тулд үзмэр бүхээгт бас онцгой гэрэлтүүлэг, агааржуулагч систем зэрэг төхөөрөмжийг угсарч, сансрын станцтай танилцах боломжийг бүрдүүлжээ.

Үзмэр бүхээг нь Тяньхэ үндсэн бүхээг, Вэньтянь туршилтын бүхээг болон Мэнтянь туршилтын бүхээг гурван хэсгээс бүрдсэн бөгөөд үзэсгэлэнгийн тэнхимд “T” үсгийн бүтэцтэйгээр байрлуулсан нь Хятадын сансрын станцын цогцолборын гурван бүхээгийн бүтэцтэй адил юм. Бүхээгээс гадна үзмэр бүхээгт нарны зайн хавтан, антен, холболтын байгууламж, том жижиг робот гар, бүхээгийн доторх туршилтын авдар зэрэг дэмжих төхөөрөмжийг угсарсан нь сансрын станцын цар хүрээ, өвөрмөц онцлогийг бүрэн тусган харуулжээ.




\Уртнасан\