Сонгогчдын дийлэнх нь АНУ-ын одоогийн байдалд сөрөг байр суурьтай байна
2022-11-10 15:36:53
Share
Share this with Close
youtube WeChat

NBC News телевизийн энэ сарын 8-ны орой явуулсан санал асуулгын дүнгээс үзэхэд 2022 оны завсрын сонгуульд санал өгсөн ихэнх сонгогчид АНУ-ын одоогийн байдалд сөрөг байр суурьтай байгааг харуулжээ.

NBC News сувгийн санал асуулгад оролцсон сонгогчдын 33 хувь нь АНУ-ын одоогийн байдалд дургүйцэж байгаа бол 41 хувь нь сэтгэл хангалуун бус байна. Саналаа өгсөн тал хувийн сонгогчдын гэр бүлийн санхүүгийн байдал хоёр жилийн өмнөхөөс дордож, 80 хувь нь инфляцийн сөрөг нөлөөнд өртсөн байна.

Түүнчлэн энэ жилийн завсрын сонгуульд саналаа өгсөн сонгогчдын хамгийн их санаа зовж байгаа асуудал бол инфляци, үр хөндөлт, гэмт хэрэг, галт зэвсгийн бодлого, цагаачлал зэрэг асуудал байгааг санал асуулга харуулжээ.

9-ний өглөө болтол, 2022 оны АНУ-ын завсрын сонгуулийн үр дүн мөн л гараагүй байгаа бөгөөд Америкийн Сенат болон Төлөөлөгчдийн танхимд БНН болон АН-ын хэн нь давуу эрх олсон нь тодорхойгүй хэвээр байна.