Цар тахлын халдвараас урьдчилан сэргийлж хянах ажилд заавар өгөв
2022-11-10 20:44:09
Share
Share this with Close
youtube WeChat

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хороо 11-р сарын 10-нд хуралдаж, Ковид-19 цар тахлын халдвараас урьдчилан сэргийлж, түүнийг хянах ажлын тайланг сонсож, сэргийлэн хянах ажлыг улам сайжруулах тухай 20 зүйлийн арга хэмжээг судлан байршуулав. ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хурлыг даргалан үг хэлэв.

Хурлаар, өдгөө Ковид-19 вирус үргэлжлэн хувьссаар байгаа бөгөөд дэлхийн хэмжээнд халдвар цаашид тархах хандлагатай, улсын дотоодод халдварын тохиолдол тасралтгүй батлагдсаар байна. Хятад улс хүн ам олонтой орон, эмзэг буурай бүлгийнхний тоо олон, бүс нутгийн хөгжил тэнцвэргүй, эмчилгээний нөөцийн ерөнхий хэмжээ хангалтгүй, зарим нутагт  халдварыг хянаж таслан зогсоох нөхцөл байдал хүндрэлтэй байсаар тул стратегийн шийдэмгий байдлыг хадгалж, халдвараас урьдчилан сэргийлж түүнийг хянах төрөл бүрийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нарийн оновчтой хийх хэрэгтэй гэж онцолжээ.

Ард түмнийг дээдлэх, амь насыг дээдлэхийг гуйвшгүй баримтлан, “Гаднаас зөөвөрлөгдөн орж ирэхээс сэргийлэх, дотоодод нэмэгдэхээс сэргийлэх” ерөнхий бодлогыг гуйвшгүй хэрэгжүүлж, “Халдварыг тэр даруйд нь таслан зогсоох” ерөнхий зарчмыг туушай хэрэгжүүлж, цар тахлын халдвараас урьдчилан сэргийлж, эдийн засгийг тогтворжуулж, хөгжлийн аюулгүй байдлыг баталгаажуулах шаардлагын дагуу халдвараас урьдчилан сэргийлж түүнийг хянах ба эдийн засаг нийгмийн хөгжлийг өндөр үр ашигтайгаар ерөнхийд нь зохицуулж, ард түмний амь насны аюулгүй байдал, биеийн эрүүл мэндийг бүх боломжоор хамгаалж, цар тахлын халдвараас эдийн засаг нийгмийн хөгжилд үзүүлэх нөлөөг багасгах хэрэгтэй гэж хуралд онцлов.

Хурлаар мөн, вирус түргэн халдварладаг тул халдварыг шуурхай хориглон зогсоож, цар тахлын эсрэг тэмцэл сунжрахаас зайлсхийх хэрэгтэй. Сэргийлэн хянах арга хэмжээг улам сайжруулан, вакцин, эм бэлдмэлийн судалгааг ахиулж, үр дүнтэй байдал, зорилтот шинж чанарыг дээшлүүлэх хэрэгтэй. Халдвараас сэргийлэн хянах төрөл бүрийн арга хэмжээг хэрэгжүүлэхийн зэрэгцээ анализ, судалгаа таамаглал хийхээ чангатгаж, халдвараас сэргийлэх шаардлага бүхий арга хэмжээг сулруулахгүй, ард олны үйлдвэрлэл амьдралд үйлчилгээ баталгаа хангаж, халдвараас сэргийлэх арга хэмжээ хэрэгжүүлсэн хугацаан дахь олон нийтийн амьдралын үндсэн хэрэгцээ шаардлагыг сайтар хангаж, эмчилгээнд хамрагдах зэрэг амьдралын үндсэн үйлчилгээг баталгаажуулж, ахмад, буурай, өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй зэрэг онцгой бүлгийнхэнд илүү халамж туслалцаа үзүүлж, ард олны бодитой хүндрэлийг шийдвэрлэж, хэвийн үйлдвэрлэл, ажлын дэг журмыг бүх боломжоор хамгаалах хэрэгтэй. Халдварын эрсдэл ихтэй бүлгийнхний вакцинжуулалтын ажлыг сайтар хийж, халдвараас сэргийлэх хамгаалалтыг бэхжүүлэх хэрэгтэй гэжээ.




\Уртнасан\