Баяр наадмын зардлаа багасгаж байна
2022-11-10 15:01:54
Share
Share this with Close
youtube WeChat

Жилийн эцсээр болдог уламжлалт баярууд ойртож буй хэдий ч хүнсний бүтээгдэхүүн, эрчим хүчний үнийн өсөлт хэвээр тул Их Британийн олон гэр бүл баяр ёслолын зардлаа хэмнэж, баярын дараах өрийн хүндрэлд орохгүй байхыг хүсэж байна. Лондонд төвтэй дэлхийн Кантар компанийн сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд, энэ онд Их Британийн хүнсний үнэ сүүлийн 14 жилийн хамгийн дээд түвшинд хүрч, тус улсын ард иргэдэд тулгарч буй амьжиргааны зардлын хямралыг улам гааруулсан байна.

Бүс нутгийн цагаар энэ сарын 8-ны өдөр Кантар компанийн Их Британийн жижиглэн худалдааны салбарын тоо баримтад хийсэн дүн шинжилгээний тайланд тэмдэглэхдээ, энэ оны 10-р сард Их Британид хүнсний бүтээгдэхүүний инфляцийн түвшин 14.7 хувьд хүрсэн байна. Энэ нь иргэдийн 27 хувь нь эдийн засгийн хүндрэлтэй тулгарч байна гэж мэдээлсэн нь өнгөрсөн оны мөн үеэс хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт юм. Энэ нь олон хүнд өр ширийн дарамт цаашид ч өсөх вий гэсэн түгшүүрийг төрүүлж мэдэх тул баяр наадмын зардлаа багасгах сонголт хийхээс өөр аргагүйд хүргэжээ.