Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицохоос өөр сонголтгүй
2022-11-11 11:10:43
Share
Share this with Close
youtube WeChat

“НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенци”-д оролцогч талуудын 27-р бага хурлын Хятадын салбар хуралдаанд Хятад улсын цаг уурын өөрчлөлтөд дасан зохицох стратеги болон үйл ажиллагааны талаар танилцуулж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох салбарын төрийн албан хаагчид, олон улсын байгууллага, судалгааны байгууллагын эрдэмтэн судлаач нар бодлого, үйл ажиллагааныхаа туршлагыг хуваалцсан байна.  

Хятадын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх хэлэлцээний төлөөлөгчдийн ахлагч, Экологи, байгаль орчны яамны дэд сайд Жао Инмин хэлэхдээ, "Нөлөөллийг бууруулах болон  дасан зохицох явдал нь уур  амьсгалын өөрчлөлтийн эсрэг ажиллах хоёр том арга хэмжээ болж байгаа бөгөөд хоёуланг зэрэг хэрэгжүүлэх ёстой. Уур амьсгалын өөрчлөлт нэгэнт эхэлчихсэн учраас дасан зохицох үр дүнтэй арга хэмжээ нь улс орон, бүс нутагт учруулж буй сөрөг нөлөөлөл, эрсдэлийг бууруулж, эдийн засаг, нийгмийн хөгжил, экологийн орчны аюулгүй байдлыг хангах боломжтой юм. Тиймээс уур амьсгалын өөрчлөлтөд идэвхитэй дасан зохицох нь өнөөгийн тулгамдсан ажлын нэг болоод байна" гэв. 

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Уур амьсгалын асуудал хариуцсан тусгай зөвлөх Селвин Харт хэлэхдээ, "Хятад улс “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний стратеги 2035”-ыг нийтэлсэнд талархал илэрхийлье. Энэхүү стратеги нь Хятад улс гэлтгүй дэлхий нийтэд маш чухал ач холбогдолтой. Энэ нь уур амьсгалын хямралыг үр дүнтэй шийдвэрлэхийн тулд олон улсын хамтын ажиллагаа, эв нэгдлийг хангах  зорилгод хүрэх эерэг алхмын нэг юм" гэжээ.