Хорийн бүлгийн Бали арлын дээд хэмжээний уулзалт удахгүй болно
2022-11-11 20:41:36
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны 11-р сарын 11-нд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь  хэлэхдээ: Ши Жиньпин дарга Хорийн бүлгийн Бали арлын дээд хэмжээний уулзалтад оролцох нь ХКН-ын  ХХ  хурлаас хойш Хятад улсын дээд удирдагчийн оролцох анхны олон талт дээд хэмжээний уулзалт юм. Хорийн бүлэг нь олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны гол форум болсны хувьд эв нэгдэлтэй хамтын ажиллагааг эрчимжүүлэн, макро эдийн засгийн бодлогод зохицуулалт хийж, дэлхийн эдийн засгийг эрчтэй, тогтвортой, багтаамжтай, тэнцвэртэй хөгжүүлэх ёстой. Даргалагч орон Индонезийн ажлыг Хятад улс дэмжиж байгаа бөгөөд “Хамтын сэргэлт, эрчтэй сэргэлт” уриан дор дэлхийн эдийн засгийн сэргэлтийг ахиулах, 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг талаар нийтлэг ойлголтоо хуримтлуулж, хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхийг талуудаас хүсэж байна гэв.

Талууд Ази, Номхон далайн хувь заяаны нэгдмэл цогцын үзэл ойлголтыг баримтлан, Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын хамтын ажиллагааны анхны зорилтыг баримтална гэдгийг бид хүсэн эрмэлзэж байна, түүнчлэн талуудтай хамтдаа хичээн чармайж, энэ удаагийн хурлыг эерэг үр бүтэмжид хүргэхэд Хятадын тал бэлэн байна гэв.




\Уртнасан\