АСЕАН-ы дээд хэмжээний уулзалт Пномпенд эхлэв
2022-11-11 10:56:54
Share
Share this with Close
youtube WeChat

АСЕАН-ы 40, 41 дэх удаагийн дээд хэмжээний уулзалт Камбожийн нийслэл Пномпенд эхэллээ. Энэхүү арга хэмжээ нь “АСЕАН: сорилтын эсрэг хамтдаа” уриан дор болж байгаа бөгөөд АСЕАН-ны орнууд хамтын ажиллагааны үзэл баримтлалыг биелүүлэх хичээл зүтгэл хийгээд бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлтийг дэмжих талаар санал бодлоо солилцож байна. Энэ нь цар тахлын дараа АСЕАН-ны орнуудын удирдагчид анх удаагаа нүүр тулан уулзаж байгаа гэдгээрээ онцлог болж байна.  

Уулзалтын зохион байгуулагч талын  гаргасан хөтөлбөрийн дагуу энэ сарын 10-13-ны өдрүүдэд АСЕАН-ны дээд хэмжээний уулзалт,  үүний хүрээнд дэх цуврал уулзалтууд болох юм байна. Хуралд АСЕАН-ы орнуудын удирдагчдаас гадна Хятад, Америк, Энэтхэг, Австрали, Канад, Европын холбоо зэрэг орнуудын  удирдагчид буюу улс төрийн өдөр дээд албан тушаалтнууд оролцох юм. Мөн хугацаанд Хятад-АСЕАН-ы (10+1) удирдагчдын 25-р хурал, АСЕАН-Хятад, Япон, Өмнөд Солонгос (10+3)-ын удирдагчдын 25-р хурал, Зүүн Азийн дээд хэмжээний 17-р уулзалт зэрэг болно. 

АСЕАН нь 1967 онд байгуулагдсан бөгөөд Камбож, Индонез, Тайланд, Сингапур, Филиппин, Бруней, Малайз, Вьетнам, Лаос, Мьянмар зэрэг  гишүүн орнуудтай юм.