Ши Жиньпин “Хорийн бүлэг”-ийн уулзалтад оролцож, Таиландад айлчилна
2022-11-11 15:47:10
Share
Share this with Close
youtube WeChat

“Бүгд Найрамдах Индонез улсын ерөнхийлөгч Жоко Видодогийн урилгаар Хятад улсын дарга Ши Жиньпин энэ сарын 14-17-ны өдрүүдэд Индонезийн Бали аралд болох “Хорийн бүлэг”-ийн /G20/ удирдагчдын 17 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтад оролцох бөгөөд мөн Тайландын Вант улсын Ерөнхий сайд Прают Чан-Очагийн урилгаар энэ сарын 17-19-ний өдрүүдэд Тайландын Бангкок хотод хүрэлцэн очиж, Ази номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын удирдагчдын 29 дэх уулзалтад оролцож, Тайланд улсад айлчлах болно. Түүнчлэн хурлын үеэр дарга Ши Жиньпин Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Сенегал улсын Ерөнхийлөгч Маки Салл, Аргентин улсын Ерөнхийлөгч Альберто Фернандес нартай хоёр талын уулзалт хийнэ” гэж ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чуньин 11-нд мэдэгджээ.