Хятадын олон улсын импортын тавдугаар экспо өндөрлөв
2022-11-11 14:57:44
Share
Share this with Close
youtube WeChat

Зургаа хоног үргэлжилсэн Хятадын олон улсын импортын тавдугаар экспо 11-р сарын 10-нд өндөрлөлөө. Тус экспогийн үеэр нэг жилийн хугацаатай арилжаа худалдааны 73 тэрбум 520 сая ам долларын хэлцэл тохиролцсон нь өнгөрөгч удаагийн экспогийнхоос 3.9 хувиар нэмэгдсэн байна. Талуудын хамтын хүчин чармайлтаар экспо нь амжилттай, гайхалтай, үр өгөөжтэй болж өнгөрлөө.

Экспод оролцсон аж ахуйн нэгжүүд томоохон захиалга, санамж бичигт гарын үсэг зурж, худалдааны эргэлтээ нэмэгдүүлж байна. Bailian группын Эдийн засгийн газрын захирал Ши Шиаолун хэлэхдээ: "Захиалга өгсөн худалдан авалтын хэмжээ 160 сая ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 6 хувиар өсөв. Үүнд, хувцас, хүнс, гоо сайхны бүтээгдэхүүн голлон багтаж байна. Сүүлийн жилүүдэд бидний нэвтрүүлсэн импортын бараа бүтээгдэхүүн, брэндүүдийн дотоодын зах зээлд эзлэх хувь аажмаар нэмэгдэж байна" гэжээ.

Экспогийн хаалтын хэвлэлийн хурлын үеэр Хятадын олон улсын импортын экспогийн газрын даргын орлогч Сүнь Хайчэний танилцуулснаар, тус экспод 145 улс орон, бүс нутаг болон олон улсын байгууллага тусгай павильон ажиллуулж 127 улс орон, бүс нутгийн 2800 гаруй аж ахуйн нэгж бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулжээ. Эдгээрээс 438 төрлийн бүтээгдэхүүн, технологи, үйлчилгээ нь өмнөх экспогийн хэмжээнээс давсан байна. Экспод оролцсон аж ахуйн нэгжүүд чанарыг баталсны зэрэгцээ мэргэшсэн туслах үйл ажиллагааны чанар, үр ашиг нь дээшилсэн байна. Тэрээр хэлэхдээ, "Төв хорооны яам хороод, орон нутгийн захиргаа болон олон улсын байгууллага бодлогоо танилцуулсанаас гадна хэлцэлд гарын үсэг зурах, бүтээгдэхүүнээ танилцуулах, хөрөнгө оруулалтыг дэмжих, судалгааны нээлт зэрэг нийт 98 төрлийн арга хэмжээ зохиогдов. Үзэсгэлэнгийн үеэр худалдаа, хөрөнгө оруулалтын 293 төрийн санамж бичигт гарын үсэг зурсан нь 5.9 тэрбум ам.доллароор тоологдож байна. Мөн цахимаар гарын үсэг зурах арга хэмжээ зохиож, үзэсгэлэнд оролцсон аж ахуйн нэгжүүдийн цахим борлуулалтыг дэмжиж ажиллажээ. Шинэ бүтээгдэхүүнээ танилцуулах 94 удаагийн арга хэмжээгээр 171 төрлийн дэвшилтэт технологийн бүтээгдэхүүний танилцууллаа" гэжээ.

Тэрээр хэлэхдээ, "11-р сарын 10-ны 12:00 цагийн байдлаар, давхардсан тоогоор 461 мянган хүн үзэсгэлэнгийн павильонд нэвтэрч, жилийн хугацаатай арилжаа худалдааны 73 тэрбум 520 сая ам долларын хэлцэл тохиролцсон нь өнгөрөгч удаагийн экспогийнхоос 3.9 хувиар нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, тус экспо нь амжилттай, гайхалтай, үр дүнтэй экспо зохион байгуулна гэсэн урьдчилсан зорилтоо биелүүллээ. Экспод оролцсон үндэстэн дамнасан компаниуд экспогийн индэр болон Хятадын хөгжлийн хэтийн төлвийг үнэлж буйгаа илэрхийлж байв" гэжээ. Германы Карчер компанийн Хятад улс дахь салбарын ерөнхий менежерийн орлогч, санхүү хариуцсан захирал Кэ Рүйлинь хэлэхдээ, "5 удаагийн экспод бид үзэсгэлэнд туршин оролцогчоос хөрөнгө оруулагч хүртлээ дэвшин оролцож байна. Эхний экспод оролцсоныхоо дараа компанийн бүс нутгийн төв оффисыг Шанхайгаас нэг цагийн зайд орших Жянсү мужийн Чаншү хотод байгуулах шийдвэр гаргасан. Экспо бидэнд нөлөөлсөн гэж хэлж болно. Бид Хятадын асар их зах зээлийн нөөцийг олж харсан. Бидний энэхүү алхам нөөц баялгийг илүү сайн нэгтгэж, түншүүдтэйгээ харилцаа холбоогоо бэхжүүлж, Хятад улс үйл ажиллагаа өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна" гэжээ.

Хятадын олон улсын импортын 6-р экспод оролцох аж ахуйн нэгжүүдийг бүртгэх ажил эхэлж, бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүдийн үзэсгэлэнгийн талбай 100 мянган хавтгай дөрвөлжин метрт хүрсэн байна. 5 жил дараалан экспод оролцсон Швейцарийн ABB (Хятад) компанийн ерөнхий менежер Кан Лян хэлэхдээ, "Хятад улс гадаадад илүү нээлттэй байгаа гэдгээ үйл ажиллагаагаараа харуулж байна. Тэд энэ тавцанг үнэлж, олон улсын импортын 6-р экспод оролцохоор гарын үсэг зурж, илүү их үр дүнд хүрэхийг тэся ядан хүлээж байна" гэжээ. Тэрээр хэлэхдээ, "Энэхүү арга хэмжээ нь экспогоор сэдэвлэсэн анхдугаар үзэсгэлэн худалдаа бөгөөд 5 жил дараалан зохиогдож байгаа юм. Дэлхийн томоохон үзэсгэлэнгийн хувьд Хятад улс даяарчлалыг дэмжиж, нээлттэй байдгийг харуулж байна. Энэ нь Хятад улсын дурдсан өндөр чанартай хөгжил болон гадаадад нээлттэй байх амлалттай нийцэж байна. Энэхүү индэр нь экспод оролцож буй талуудад бүгдэд нь өгөөжтэй, ялангуяа бидний хувьд бүр ч ашигтай байна. Бид дараагийн экспод оролцох хүсэлтээ уламжилж, бүртгүүлсэн" гэжээ.

Н.Пүрэвжав