"Хятадын шинэ аян ба дэлхий" семинар
2022-11-11 09:51:42
Share
Share this with Close
youtube WeChat

Хтадын төв радио телевиз Польш, Албани, Румын, Хорват, Португал, Бразил зэрэг Европ, Латин Америкийн бүс нутгийн орнуудад "Хятадын шинэ аян ба дэлхий" сэдвээр цуврал семинар зохион байгууллаа. Польшийн Ерөнхий сайдын орлогч асан Януш Пьеочжински, Албанийн Гадаад хэргийн сайд асан Арта Даде, Румын улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд асан Виолет Истигоа, Бразилийн Коммунист намын дарга Лусиана Сантос зэрэг олон орны нэр хүндтэй улс төрч, эрдэмтэн судлаач тус арга хэмжээнд оролцсон бөгөөд зочид төлөөлөгчид Хятадын хөгжил дэлхий дахинд ямар боломжууд авчрах хийгээд Хятад маягийн орчин үеийн шинэчлэл, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалт, түүнчлэн Хятад-Европ, Хятад-Латин Америкийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа зэрэг сэдвээр санал бодлоо солилцсон байна.