Украинд дахин 400 сая ам долларын цэргийн тусламж үзүүлэхээ мэдэгдэв
2022-11-11 11:02:41
Share
Share this with Close
youtube WeChat

Украины аюулгүй байдал, батлан хамгаалахын чухал хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор Украинд дахин 400 сая ам долларын нэмэлт цэргийн тусламж үзүүлнэ гэдгээ тухайн бүс нутгийн цагаар 11-р сарын 10-нд АНУ-ын Батлан хамгаалах яам мэдэгджээ.


Энэ удаагийн тусламжийн төлөвлөгөөнд агаарын довтолгооноос хамгаалах "HAWK" буюу "Шонхор" пуужин, "FAAD” буюу агаарын довтолгооноос хамгаалах "Өшөө авагч" пуужингийн систем, "FIM-92" агаарын довтолгооноос хамгаалах пуужин зэрэг зэр зэвгийн нэр дурдагдав.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо.Байден албан тушаалд томилогдсоноос хойш, тус улс Украинд 19.3 тэрбум гаруй ам долларын цэргийн тусламж үзүүлэхээ амласан гэж уг мэдэгдэлд онцолжээ