Дэлхийн интернет сүлжээний чуулган амжилттай өндөрлөлөө
2022-11-11 15:15:03
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр буюу 11-р сарын 11-нд Дэлхийн интернет сүлжээний 2022 оны чуулган амжилттай өндөрлөлөө. Уг чуулганы үеэр 20 удаагийн салбар форум хуралдаж, 120 гаруй улс орон, бүс нутгийн 2100 гаруй зочид төлөөлөгч онлайн, оффлайн хэлбэрээр оролцсон байна.  

Уг арга хэмжээ нь дэлхийн хөгжлийн санаачилгын дижитал хамтын ажиллагаа, дижитал эдийн засаг, интернет тархан түгээлт ба энх тайван хөгжил зэрэг сэдвийн хүрээнд гүнзгий санал солилцсон бөгөөд харилцан ашигтай дижитал хамтын ажиллагааг бэхжүүлэх,  дижитал эдийн засгийн инноваци хөгжлийн талаар  нийтлэг ойлголтод хүрсэн байна. Мөн “Цахим орон зайд хувь заяаны нэгдмэл цогцыг бий болгоё”, “Дэлхийн дижитал хөгжлийн замыг бүтээцгээе” зэрэг санаачилга нь талуудын дэмжлэг, өндөр үнэлгээг олжээ.