Ерөнхий Ассамблей Афганистаны асуудлаар тогтоол баталлаа
2022-11-11 10:56:46
Share
Share this with Close
youtube WeChat

Тухайн бүс нутгийн цагаар 10-ны өдөр НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77-р чуулган Афганистаны асуудлаар холбогдох тогтоол баталсан бол Хятад улс түдгэлзсэн санал өгчээ.

Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Жан Жүнь хэлсэн үгэндээ, “НҮБ-ын Ерөнхий Ассамблейн холбогдох тогтоолууд Афганистаны байдлыг бүх талаар, бодитой тусгаж чадна гэдэгт Хятад улс үргэлж найдсаар ирсэн. Харамсалтай нь энэ тогтоолын төслийн агуулга, ялангуяа Афганистаны хилийн чанад дахь хөрөнгийг царцаах, Афганистан дахь гадаадын хүчний гэмт хэргийг мөрдөн шалгах, Афганистанд үлдсэн зэр зэвсгийн тархалтын эрсдэлд анхаарал хандуулах зэрэг олон чухал, бодитой асуудалд дутуу дулимаг анхаарчээ. Эдгээрийг Ерөнхий Ассамблей үл тоомсорлож болохгүй. Афганистанд суугаа гадаадын цэргүүдийн үйлдсэн гэмт хэргийн мөрдөн байцаалт, хариуцлага тооцох талаар тус улсын ард түмэнд тайлбар өгөх ёстой. Өнөөгийн нөхцөл байдалд юуны өмнө хариуцлага хүлээх ёстой улс орон нь алдаагаа цаг тухайд нь нухацтай тунгаан, засч залруулах ёстой. Харин улс төрийн битүүмжлэн тусгаарлах арга барил нь асуудлыг шийдэж чадахгүй, буцаагаад Афганистаны ард түмний зовлонг улам даамжруулах болно” гэжээ.

Афганистаны хөгжилд тус дөхөм үзүүлэхийн тулд олон улсын хамтын нийгэмлэг Афганистаны талибанчуудтай утга учиртай харилцаа холбоо тогтоох ёстой хэмээн Пакистан зэрэг орны төлөөлөгчид ч онцолжээ.