11-р сарын 11-нд, Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Пномпеньд Камбожийн хаан Нородом Сихамонид бараалхжээ.
Ли Кэчян: Хятад Камбожийн найрсаг харилцааг уламжлан үргэлжлүүлэх талаар Камбожийн хааны угсааны оруулсан эерэг хувь нэмрийг Хятад улс өндрөөр үнэлж байна. Мөн Камбожийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, иргэдийн амьжиргааг сайжруулах талаар Хятад улс дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. Удахгүй болох Зүүн Азийн хамтын ажиллагааны удирдагчдын уулзалтын үеэр Хятад улс талуудтай хамтдаа энх тайван тогтвортой байдлыг хамгаалах, эдийн засгийн өсөлтийг дэмжих, бүтээлч яриа хэлэлцээ өрнүүлэх, олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагааг эрчимжүүлэх тухай идэвхтэй авч хэлэлцэх болно. Мөн Зүүн Азийн орнуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хамтын хөгжлийг бий болгох, хамтдаа сорилтын эсрэг ажиллах эерэг дохиог уг уулзалтаар гаднынханд хүргэхэд бэлэн байна гэжээ.
Нородом Сихамони: Хатан ээж болон миний бие Хятад улс хоорондын нөхөрсөг харилцааг маш хүндэтгэн үзсээр ирсэн. Камбож улс нэг Хятадын зарчмыг тууштай дэмжих бөгөөд Хятад Камбожын хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтыг тууштай дэмжинэ гэжээ.