Европын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ ердөө 0,3 хувиар
2022-11-12 15:34:18
Share
Share this with Close
youtube WeChat

Европын комисс 11-ны өдөр 2022 оны намрын улирлын эдийн засгийн төлөв байдлын тайланг нийтэлж, 2022 онд Европын холбооны бодитой дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 3,3 хувиар нэмэгдэж, евро бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүн 3,2 хувиар өснө. Харин 2023 онд Европын холбоо болон евро бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ ердөө 0,3 хувиар нэмэгдэх болно хэмээн тооцоолжээ.

Тодорхойгүй байдал, эрчим хүчний өндөр үнэ, гэр бүлийн худалдан авах чадварт тулгарч буй дарамт, санхүүжилтийн нөхцөл буурах зэрэг хүчин зүйлийн нөлөөгөөр Европын холбоо, евро бүс болон олонх гишүүн орнуудын эдийн засаг энэ оны 4-р улирлаас уналтад орох төлөвтэй байгаа бөгөөд ирэх оны 1-р улиралд ч эдийн засгийн үйл ажиллагаа улам цаашид хумигдана хэмээн уг тайланд дурджээ.  

Энэ онд Европын холбоо болон евро бүсийн инфляцийн түвшин  9,3 болон 8,5 хувьд хүрнэ. Ирэх онд инфляцийн түвшин зохих хэмжээнд буурах хэдий ч өндөр хэрээр байх бөгөөд Европын холбоо 7,0 хувьтай, евро бүс 6,1 хувьтай байх болно хэмээн уг тайлан таамаглажээ.