Хятадын Коммунист намын 20 дугаар их хурлын үзэл санааг танилцуулах хурал хийв
2022-11-12 15:46:56
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 11-р сарын 11-нд Хятадын Коммунист намын Төв Хорооны Гадаад харилцааны хэлтэс Хятадад суугаа дипломат төлөөлөгчдөд Хятадын Коммунист намын 20 дугаар их хурлын үзэл санааны талаар товч мэдээлэл хийсэн байна. 100 гаруй улс орны дипломат ажилтан, тэр дундаа Хятадад суугаа 60 орчим элчин сайд нар оролцов. ХКН-ын Төв Хорооны Гадаад арилцааны хэлтсийн дарга Лю Жяньчао болон Төвийн суртал ухуулгын багийн гишүүд үг хэлэв.

Лю Жяньчао нар хэлэхдээ, чансаатай бүтээн байгуулалт бол орчин үеийн социалист улс орныг бүх талаар байгуулах үндсэн зорилт юм, бид социалист зах зээлийн эдийн засгийн шинэчлэлийн чиглэлийг баримталж, гадаадад дээд түвшинд нээлттэй байж, бие биенээ дэмжсэн дотоод болон олон улсын эргэлттэй хөгжлийн шинэ загврыг буй болгоно. Хятад маягийн орчин үеийн байгуулалт нь дэлхийн шинэчлэлийн үйл явцыг ахиулж, хүн төрөлхтний шинэчлэлийг хэрэгжүүлэх замыг өргөтгөх болно. Хятад улс үргэлжлэн өндөр чанартай хөгжил, дээд түвшний нээлттэй байдлыг ахиулж, өөрийн хөгжлөөр дэлхий дахинд илүү их боломжийг бий болгоно. Хятад улс бүх хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг урагшлуулж, жинхэнэ олон талт үзлийг хэрэгжүүлэн, хөгжиж буй орнуудын хөгжлийг түргэтгэхийг тууштай дэмжинэ гэжээ. 

Уулзалтад оролцсон гадаадын элчин сайд, дипломат ажилтан нар Хятадын Коммунист намын 20 дугаар их хурал чухал үр дүнд хүрсэнд баяр хүргэж, дэлхийн энх тайван, хөгжлийг хамтдаа ахиулахад Хятадын талтай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.