Хятадын Нисэгчтэй сансрын инженерийн албаны мэдээлснээр “Тянь Жөү-5” ачааны хөлөг тойрог замдаа орсны дараа статусаа амжилттай тогтоож, Бээжингийн цагаар 2022 оны 11-р сарын 12-ний өдрийн 12 цаг 10 минутад бие даан хурдтай холбогдох горимд шилжин Хятадын сансрын станцын Тянь Хэ үндсэн бүхээгийн арын холболтын хэсэгтэй залгалдаж, Хятадын сансрын нисэгчид анх удаа сансрын станцдаа ачааны бүхээгийг угтан авлаа. Холболтын ажиллагаа дуусаж “Тянь Жөү-5” станцаа дагасан хэвийн нислэгийн үедээ шилжив.
Энэ хөөрөлтөөр анх удаа хоёр цагийн хугацаанд бие даан хурдтай холбогдох үүргийг амжилттай гүйцэтгэж дэлхийн дээд амжилтыг тогтоов. Энэхүү технологийн нээлт нь Хятадын сансрын холболт, сансрын станцад яаралтай тусламжийн материал хангах зэрэг чадавхыг сайжруулахад чухал ач холбогдолтой юм.