Хятадын Ерөнхий сайд: Хятад-АСЕАН-ы найрамдал хамтын ажиллагаа улам өргөжнө
2022-11-12 15:33:22
Share
Share this with Close
youtube WeChat

11-нд Хятадын ерөнхий сайд Ли Кэчян Пномпеньд болсон Хятад-АСЕАН-ы удирдагчдын 25 дахь уулзалтад оролцов. АСЕАН-ы орнуудын удирдагчид болон АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга нар мөн оролцжээ.

Ли Кэчян хоёр тал хөгжлийн хамтын ажиллагааны талаар нийтлэг ойлголтоо нэгтгэж,  иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр дамжуулж хоёр талын бодит хамтын ажиллагааны чанар, үр өгөөжийг ахиулж, хөгжлийн эрч хүчийг нэмэгдүүлэх боломж болгон ашиглахыг санал болгов. Тэрээр мөн хоёр талын хамтын ажиллагааны нөөц бололцоог гүнзгий ашиглаж, Хятад-АСЕАН-ы чөлөөт худалдааны бүсийн 3.0 хэлэлцээрийг албан ёсоор эхлүүлэн, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны түвшинг дээшлүүлж, хөгжлийг дэмжих, нийгмийн эрүүл мэндийн шинжлэх ухаан технологийн хамтын ажиллагааны төвийн бүтээн байгуулалтыг түргэтгэж, "Хятад-АСЕАН-ы хүний нөөцийн чанарыг сайжруулах төлөвлөгөө"-г хэрэгжүүлэхийг онцлов.

Ли Кэчян тэмдэглэхдээ, "Өмнөд Хятадын тэнгис дэх талуудын үйл ажиллагааны тунхаг"-ын 20 жилийн ойд зориулсан хамтарсан мэдэгдлийг Хятад улс сайшааж буй бөгөөд АСЕАН-ы орнуудтай хамтаар Өмнөд Хятадын тэнгисийн энх тайвныг сахин хамгаалж, Өмнөд Хятадын тэнгис дэх найрамдлын бүтээн байгуулагч, хамтын ажиллагааг хэрэгжүүлэгчид болоход бэлэн байна. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Хятад улс Хятад-АСЕАН-ы удирдагчдын уулзалтад хамтын ажиллагааны 160 гаруй гэрээ байгуулах санал дэвшүүлж, хэрэгжилт 99.5 гаруй хувьтай байна. Хятад улс АСЕАН-ы хамтын нийгэмлэгийг байгуулж, АСЕАН-ы Зүүн Азийн хамтын ажиллагаанд төвлөрөхийг дэмжиж байна гэв. 

АСЕАН-ы орнуудын удирдагчид хэлэхдээ, АСЕАН-Хятадын харилцаа бол АСЕАН-ы яриа хэлэлцээний түншүүдийн дундах хамгийн идэвхтэй харилцаа бөгөөд бүс нутгийн хамтын ажиллагааны үлгэр жишээ юм. Хятад улс АСЕАН-ы төвлөрсөн байдлыг үргэлжлүүлэн дэмжиж байгааг АСЕАН-ы тал өндрөөр үнэлж, Хятад улстай хамтын ажиллагааны нөөц бололцоог улам нэмэгдүүлж, АСЕАН, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тасралтгүй урагш хөгжүүлэхэд бэлэн байна гэжээ. 

Хурлаар "Өмнөд Хятадын тэнгис дэх талуудын үйл ажиллагааны тухай тунхаглалын 20 жилийн ойг тэмдэглэх хамтарсан мэдэгдэл" зэрэг үр дүнгийн хэд хэдэн баримт бичгийг баталлаа.